Ж.Мөнхбат: Бидний зүгээс Засгийн газрыг гацаасан зүйл байхгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 28-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг Төрийн ордонд хуралдсан бөгөөд хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын генсек Ж.Мөнхбат мэдээлэл хийв. Засгийн газарт зөвшилцөх ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Бага хурлыг хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэлээ. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-МАН ямар асуудал дээр зөвшилцөж чадахгүй байна вэ? Засгийн газрын бүтэц үү, яамдын асуудал дээр үү.

-Өнгөрсөн даваа гаригт МАН-ын зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш хоёр өдөр буюу 48 цагийн хугацаанд МАН-ын зөвшилцөх ажлын хэсэг хүлээлтийн байдалтай байсан. АН-ын ажлын хэсэг уулзалтын асуудлыг яаравчлаагүй гэж хэлж болно. Уулзалт гурав дөрвөн удаа болсон. Уулзалтын үеэр сайдын ч юм уу, сандал ширээний асуудал огт яригдаагүй. Эдийн засгийн хямралаас яаж гарах вэ, улс төрийн хямралыг цааш үргэлжлүүлэхгүйгээр явах байр суурийг МАН барьж байгаа. Бидний зүгээс Засгийн газрыг гацаах гэсэн асуудал байхгүй.

-Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болох үед МАН дэмжээгүй, зөвшилцөх саналын хариуг удаашруулж байгаа нь ямар учиртай вэ?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцоогүй. Зөвшилцөх асуудлыг МАН-аас тавиагүй. Нэгэнт зөвшилцөх бичиг ирсэн учраас бид бүхэн улс төрийн ёс суртахууны үүднээс хандаж байна. Түүнээс бус МАН Засаг орох гэж улайрч зүтгээд байгаа зүйл огт байхгүй. Намын дүрмийн дагуу зөвшилцөх албан бичиг ирсэн тохиолдолд МАН-ын бага хурал шийдвэр гардаг. 

Э.Гүнтөмөр
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.229.121.201) 2014-11-29 11:17
      • 0
      • 0

      сөнөж байгаа намын сөнөчихсөн удирдагч

      Хариулах

    • ЖИРИЙН ИРГЭН

      (150.129.142.108) 2014-11-28 20:50
      • 0
      • 1

      ЭНЭ ОРЧИН ЦАГИЙН ГАХАЙ ШИГ БАНДИ НАР ЯАСАН Ч МУУХАЙ ХУДАЛЧ БОЛЦИЙМБЭДЭЭ! ГАЦААГААГУЙ ГАЦААГААГУЙ ГЭЭД НУГУУ ЗАСАГ НЬ ГАЦЧИХСАН БУУР ИДЭХИЙН ТУУС ЯММАР АЙМААР ЮМ БЭЭ ЯАЖ ИНГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНАААААААААА!!!!!!!!!!!!!ЯМмАР АЙМААР НИЙГЭМ БЭЭЭЭЭ!!!!!!!!

      Хариулах

    • г

      (150.129.143.212) 2014-11-28 20:05
      • 0
      • 1

      Хар феодалууд

      Хариулах

    • zochin

      (112.72.13.241) 2014-11-28 19:20
      • 0
      • 1

      gatsaagaad l bna daa. zasagt orohgvi, esvel gol yamdiig avna gej bgaa chin bas l gatsaa vvsgeh arga. namiin ambiitsaa boliod ulsaa bodood 2 jil zvtgechiheech. daraagiin songuuliin horoo hiigeed shoudaad l bh yum

      Хариулах

    • Зочин

      (202.179.10.74) 2014-11-28 18:11
      • 0
      • 1

      МАНАН АХИАД ГАРВАЛ ЖАГСААЛ ХИЙХ БОЛНОО

      Хариулах

    • Зочин

      (202.179.10.74) 2014-11-28 18:13
      • 0
      • 1

      MANAN ahiud buu garag. MANAN garwal UIH tarah heregtei

      Хариулах