
Оросын сэхээтний конгресс "Бид Казахстан дахь үйл явдалд Орос хүчээр оролцохыг эсэргүүцэж байна!" гэсэн уриалга гаргажээ.
Үүнд:
1. Оросын иргэд, Оросын хүчний байгууллагууд Казахстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарах үйл явцад оролцохыг бид эрс эсэргүүцэж байна.
2. Казахстан руу Оросын цэргүүдийг илгээх нь хоёр орны ард түмнүүдийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэж бид үзэж байна.
3. Нэр нүүрээ барсан удирдагчдыг нь аврахын төлөө манай иргэд аллага үйлдэж, амиа алдахыг бид хүсэхгүй байна.
4. Оросын хүчнийхэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад оролцох нь Казахстанд амьдардаг орос хэлт иргэдийн амьдралд муугаар нөлөөлөх нь гарцаагүй. Оросын төр засгийн империалист бодлогын үйл лайг тэд л үүрэх болно шүү дээ.
5. Оросын улс төрийн дэглэм нь Казахстаны ард түмний салахыг хүсч хэдэн арван мянгуулаа гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн нөгөө л авлигажсан авторитар дэглэмийг дэмжиж байгаа учир оросын цэргүүд тэнд оролцож хэрхэвч болохгүй.
6. Бидний зүгээс Казахстаны ард түмэнд авлигажсан дарангуйлагч засгаасаа салж энх тайван ардчилсан Казахстан орныг цогцлоон байгуулах үйлсэд нь амжилт хүсч байна!
Ps: Өөрийн зүгээс нэмэхэд Оросын сэхээтнүүд, эрдэмтэд, зохиолчид, сэтгүүлчид бүх цаг үед ямар ч дарангуйлагч төр засгийн хамгийн том хүчтэй сөрөг хүчин байсаар ирсэн билээ.
Энэхүү уриалгад зохиолч Дмитрий Быков, сэтгүүлч Владимир Познер, улс төрч Леонид Гозман, кино найруулагч Андрей Смирнов, зохиолч Людмила Улицкая, хүний эрхийг хамгаалагч Светлана Ганнушкина, кино найруулагч Гарри Бардин, эрдэмтэн Андрей Нечаев политик, хуульч, улс төрийн хоригдол асан Даниил Константинов, улт төрч Эмилия Слабунова, «Яблоко» намын дэд дарга, депутат Борис Вишневский, хүний эрхийн хуульч Валерий Борщев, «Яблоко» намын улс төрийн товчооны гишүүн Лев Шлосберг, түүхч Борис Соколов, улт төр судлаач Дмитрий Орешкин, хүний эрхийн хуульч Татьяна Боннэр, физикч, Оросын ШУА-ийн гишүүн Николай Розанов, физикч Григорий Амнуэль, орчуулагч Наталья Мавлевич, зохиолч Ольга Седакова, сэтгүүлч Юрий Самодуров, хүний эрхийн хуулвч Борис Альтшулер, шашны төлөөлөгч Григорий Михнов-Вайтенко, нийгэм судлаач Лев Гудков, урлаг судлалын доктор Михаил Аркадьев, нийтлэлч Андрей Пионтковский гэх мэтээр уриалгад нэгдэн гарын үсэг зурсаар байна.
Ж.Даваадулам
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
иргэн
(192.82.70.124) 2022-01-09 11:05ха ха мөн сайхан залах юм дах
Хариулах