Сармисыг нимбэгтэй холивол шидийг хүртэнэ

Twitter Print
2016 оны 11-р сар 25-нд 17:11 цагт
Мэдээний зураг,

Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, Төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. 

Сармисны хувьд мэдээж экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол сармисаа авах нь зөв. Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.

Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Нимбэгнийхээ шүүсийг шахахдаа зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг.  Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна. 

Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү, мөн хэт халуун, хуурай бус)  тасалгааны температурт 21 хоног байлгана. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. 

Анхааруулга: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй, мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mb

      (202.72.246.134) 2016-11-28 15:13
      • 0
      • 0

      Limoniig xalistai ni xereglexed xortoi uy

      Хариулах

    • www.yep.mn хямдрал урамшууллын нэгдсэн сайт

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.102) 2016-11-02 13:40
      • 0
      • 0

      bayrlalaa hiihed hylbar goe jor bna hvn bvhend ervvl enhiig hvsie

      Хариулах

    • Зочин

      (84.196.226.207) 2016-05-25 04:48
      • 0
      • 0

      Saihan medeee oruulsand bayarlalaa Amjilt husie

      Хариулах

    • ок

      (202.21.124.134) 2015-05-12 09:56
      • 0
      • 1

      яаж уух юм өдөрт хэдэн удаа юугаар даруулах 1 курс нь хэд юм тодорхой бичээчээ

      Хариулах

    • zochinoo

      (109.130.0.155) 2016-01-23 13:08
      • 2
      • 1

      12 nimbegee 300 gr sarmistaa zuuraad teruigee duustal n udurt 1 halbagiig haluun buleen usand hutgaj uu gej bgaazdee. Beldsenee l duustal uuchaachee. Tolgoigoo joohon ajilluul ain.

      Хариулах

    • Эрүүл мэндийн онлайн зөвлөх

      (202.179.20.85) 2015-05-06 09:06
      • 0
      • 0

      Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

      Хариулах

    • uujin

      (178.198.139.217) 2015-01-22 00:35
      • 0
      • 1

      hiij uzsen ymuu? tiim bj shuuljilehee l urdaa tavih ym

      Хариулах

    • zochin

      (112.72.13.120) 2015-01-10 16:58
      • 1
      • 0

      tasalgaanii tempurturt taggui hadgalahad bugd uurshaad shirgechih yum bishuu.yalanguya limon chin huchilleg bodistoi.Tasalgaand 500 gr baitugai 2litr tumpentei us 3honood shirgeed alga bolchihdog yum bna lee de

      Хариулах

    • zochin

      (112.72.13.120) 2015-01-10 16:58
      • 4
      • 0

      tasalgaanii tempurturt taggui hadgalahad bugd uurshaad shirgechih yum bishuu.yalanguya limon chin huchilleg bodistoi.Tasalgaand 500 gr baitugai 2litr tumpentei us 3honood shirgeed alga bolchihdog yum bna lee de

      Хариулах

    • zochin

      (112.72.13.120) 2015-01-10 16:55
      • 0
      • 0

      @бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх@.hahaha tegwel hereglehhun oldohiimuu.bugd l niitleg iim ubchtei shud e

      Хариулах

    • zochin

      (39.120.153.13) 2015-01-07 01:08
      • 2
      • 0

      Boornii emgeg oorchloltgui mongol hun hovor bhdaa tgheer hereglehed hetsuu l yum bn

      Хариулах