АТГ-аас хандивын зарцуулалттай холбоотойгоор Улсын онцгой комиссыг шалгаж эхэлжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 29-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг цар тахлын үеэр ард иргэдээс цугларсан хандивын зарцуулалттай холбогдуулан шалгаж эхэлжээ. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг эх орондоо алдахгүй байх чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэд, урлаг соёлынхон хандивын аян өрнүүлж эхэлсэн. Гэвч, тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаатай холбоотой гомдол АТГ-т ирсэн тул хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн байна. 

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг "Цар тахлын үеэр цуглуулсан хандивын зарцуулалт хэл ам дагуулж байна. Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд 165 сая төгрөгийн урамшууллыг хараа хяналтгүй, ил тод бус олгож байгаа талаар АТГ-т гомдол ирсэн тул нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна" гэх мэдээллийг өгчээ. 

Мөн тусгай үүргийн онгоцоор гаднын орнуудаас иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа тухай зарим эх сурвалж өмнө нь мэдээлж байв. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.