Д.Жаргалсайхан, Ц.Бат нар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана

Twitter Print
2014 оны 11-р сар 28-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллах хүмүүсийн нэрс тодорсооор байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Т.Бат, Д.Жаргалсайхан нар Ерөнхий сайдын зөвлөх болжээ.

Д.Жаргалсайханыг бид "De Facto" нэвтрүүлгээр нь танина. Түүний хувьд Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах бөгөөд эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж, нийтлэл бичдэг хараат бус сэтгүүлч юм. Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй. Нийслэлийн 28-р дунд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн анги (1984), Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнэсийн Сургууль Бизнэс Удирдлагын Мастер \MBA\ АНУ штат Колорадо 2002 тус, тус дүүргэсэн. Улс төрийн намын гишүүн бус хүн юм. 

Харин Ц.Батын хувьд Ерөнхий сайдын Зам тээврийн бодлогын зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Тэрбээр “МИАТ” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.