Иргэд 720.7 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ

Twitter Print
2013 оны 11-р сар 29-нд 16:50 цагт
Мэдээний зураг,
Найман хувийн хүүтэй орон сууцны  зээлийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар өмнө олгосон ипотекийн зээлээс 797.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин  санхүүжүүлэх  хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 16712 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 470.1 тэрбум  төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 720.7 тэрбум төгрөгийн орон сууцын ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 11058 иргэнд 640.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгохоор болсон аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.