Долоо хоног тутам Хятадад таван долларын тэрбумтан цоо шинээр нэмэгдэж байна

Twitter Print
2021 оны 03-р сар 03-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

2020 онд дэлхийн хэмжээнд 610 долларын тэрбумтан шинээр нэмэгдсэний 318 нь Хятадууд байж. Тодруулбал өнгөрсөн онд шинээр долларын тэрбумтан болж буй хоёр хүн тутмын нэг нь Хятад хүн байсан гэсэн үг.

Ийнхүү Хятад улс нийт 1058 долларын тэрбумтантай болж, дэлхийд долларын тэрбумтны тоогоороо тэргүүлж эхэлсэн байна. АНУ -ын тухайд 2020 онд 95 долларын тэрбумтан шинээр гарч, нийт 696 долларын тэрбумтантай болжээ.

Дэлхийн хамгийн олон долларын тэрбумтан төвлөрсөн хотоор Хятадын нийслэл Бээжин хот дахин шалгарсан байна. Тус хотод нийт 145 долларын тэрбумтан амьдардаг аж. Хоёрдугаар байрт Нью-Йоркийг гүйцэж түрүүлэн Шанхай хот бичигджээ. 2020 онд Шанхайн тэрбумтнуудын тоо 83 -р нэмэгдэж 113-т хүрсэн байна. Удаах байруудад Нью Йорк, Шэньжэнь/150 тэрбумтан/, Хонконг/82 тэрбумтан/ жагсжээ.

Дэлхийн хамгийн олон долларын тэрбумтан төвлөрсөн топ-10 хотын 6 нь Хятадын хотууд байна.

Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг /Hurun China Rich List/ гаргаж олонд танигдсан Hurun Report-ийн үндэслэгч Руперт Хугеверф: "Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийд долоо хоног тутам - найм, Хятадад таван долларын тэрбумтан цоо шинээр нэмэгдэж байна. Ганцхан жилийн дотор ийм их баялаг бүтээгдэж байсныг дэлхий өмнө нь хэзээ ч харж байгаагүй” гэж дээрх мэдээллийг агуулсан Hurun Global Rich List тайланг танилцуулахдаа ярьсан байна.

Эх сурвалж: The Economist

Э.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.