
"Дэ Жангум" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин И Ён Э Сөүлийн Итэвон дүүрэгт болсон ослын үеэр амиа алдсан орос охины цогцсыг эх орон руу тээвэрлэх бүх зардлыг даахаар болжээ.
Итэвонд амиа алдсан 25 настай Жулиана Пак охины аав асрамжийн газар ажилладаг бөгөөд тэрээр охиныхоо цогцсыг эх оронд нь аваачих зардлыг төлж дийлэхгүй байгаа талаар сэтгүүлчдэд ярьжээ.
Талийгаач охины аавд тулгараад буй бэрхшээлийн тухай сонссон И Ён Э Солонгосын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хандивын сангаар дамжуулан охиных нь цогцсыг тээвэрлэх зардлыг даах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд тус санд Соёл урлаг хариуцсан зөвлөлийн даргаар ажилладаг аж.
Өнгөрсөн бямба гарагт Сөүлийн Итэвонд дүүрэгт болсон ослын үеэр 156 хүн амь үрэгдсэний 26 нь гадаад улсын иргэд байсан ба зарим улс орнуудын гадаад харилцааны яам Итэвонд амиа алдсан өөрийн орны иргэдийн цогцсыг оршуулах ёслолын зардлыг даах тухай хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: allkpop.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.