
Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.
Витамин Д-г хэрхэн авах вэ?
Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Витамины дутагдал: Хүний биед D витамин дутагдсанаар дараах олон өвчин эмгэгүүдийн суурь шалтгаан болдог.
Хүүхдэд:
- Сул дорой
- Өвчлөмтгий
- Ууртай, тавгүй
- Өсөлт, хөгжлийн хоцрогдол
- Сульдаа г.м
Насанд хүрэгчдэд:
- Ясны сийрэгжилт
- Стресс сэтгэл гутрал
- Булчин янгинаж өвдөх
- Нойргүйдэл, сэтгэл зовнил, анхаарал төвлөрөхгүй байх, цочих сэтгэцийн эмгэг
- Шалтгаангүй ядрах
- ХБС-ийн хавдар (нарийн, бүдүүн гэдэс, элэг г,м)
- Булчирхайлаг эрхтний хавдар (хөх, өндгөвч, түрүү булчирхай г.м)
- Үргүйдэл
- Автоимуний буюу дархлааны өвчин
- Үрэвсэлт эмгэгүүд, амьсгалын замын өвчлөлд өртөмхий
- Үс, хумс унах, хэврэгших
- Арьс өнгөө алдах г.м
Д витаминыг хэрхэн сонгох вэ?
Тосон суурьтай болон спиртэн суурьтай витамины алийг сонгох вэ?
Д витамин нь өөрөө тосонд уусдаг витамин тул бид тосон суурьтай витамин сонгон хэрэглэх нь зөв юм. Жишээ нь, эсийн бүрхүүлийн гадна давхар өөх тосон давхарга байдаг. Тосон дээр тос нэмэхэд хоорондоо амархан холилддог энэ нь тосон суурьтай витамин илүү үр дүнтэй хурдан шимэгдэж үйлдэл өндөр байдаг баталгаа юм. Байгалийн гаралтай Д витамин сонгон хэрэглэцгээе.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.