Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Гавъяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн тав дахь жилдээ болох гэж байна. Энэ гарагт нээлтээ хийх энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-ын ангилалаар болно. 22 хүртэлх насны залуучууд оролцох боломжтой бөгөөд өнөөдөр тамирчдад мандат олгож, жин үзэж байгаа аж. Монголын чөлөөт бөхийн нэгэн “од” О.Пүрэвбаатар дэлхийн аваргаас хошой мөнгөн медаль хүртсэн.

2001 оны дэлхийн аваргыг эргэн дурсахад есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг алан хядагчдын халдлагад өртсөн билээ. Түүхэнд хар толбо болон үлдсэн энэхүү террорист үйл ажиллагааны улмаас есдүгээр сарын 27-нд эхлэх байсан чөлөөт бөхийн дэлхийн аварга хойшилж, арваннэгдүгээр сард Болгарын Софи хотод болсон юм. Ингэснээр Сиднейн олимпод сэргээш хэрэглэж, барилдах эрхээ 2001 оны аравдугаар сарын 1 хүртэл хасуулаад байсан О.Пүрэвбаатарт Софигийн дэвжээнд барилдах боломж олдсон. Тэрхүү “Алтан” боломж 16 жил тасраад байсан мөнгөн медалийг Монгол тамирчинд хүртээсэн.

Софигийн дэлхийн аваргын шигшээ барилдаанд Канадын алдарт бөх С.Сисарутай барилдаж үндсэн цагт оноо тэнцсэн. Харин барьц сонгож ялагчийг тодруулахад шоо Канадын бөхийн талд бууж, О.Пүрэвбаатар барьц сонгуулан оноо алдаж ялагдаж байсна түүхтэй. Ард түмэндээ  “Ооска” нэрээрээ алдаршсан О.Пүрэвбаатар дэлхийн аваргын хошой мөнгөн медалиас гадна, дэлхийн цомын хүрэл, Ази тив, Азийн наадам, Зүүн Азийн наадмын аварга болж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.