Ц.Мөнхтөр: Б.Ариунсан чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас өчигдөр хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын танхим бүрдээгүй байгаа ч улс эх орны эдийн засгийг шийдвэрлэх хэд хэдэн уулзалтыг хийсэн хэмээн Хэвлэлийн төлөөлөгч, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр онцоллоо.

Тодруулбал, Шинэ Ерөнхий сайд ажлаа авснаас хойш Монгол банкны удирлагууд болон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн төлөөлөгч нартай уулзсан гэнэ. Өнөөдөр бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж хэлсэн ёсоор хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулж, нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэсэн зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүчдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд өчигдөр хэд хэдэн байгууллагын дарга нарыг сольж томиллоо.  Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж, Б.Хурцыг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэж байна?

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг томилсон. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргын ТЕГ-ын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой.

-Засгийн газрын шинэ бүтэц дан дээлтэй гишүүдээс бүрдэх үү?

-Намын бүлгүүдтэй зөвшилцөлд хүрсний дараа Засгийн газрын бүтцийг хэрхэн зохион байгуулахыг шийднэ. Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрыг гаднаас бүрдүүлэх санал хэлсэн. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа хуулиар Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхыг хориглоогүй. Тиймээс аль нь ч байж болно.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.