
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны охин дүү тус улсын эрх барих Хөдөлмөрийн намын өндөр дээд албан тушаал хаших болжээ.
Энэ жил 27 настай Ким Ё Ин Хөдөлмөрийн намын Төв хорооны газрын даргын орлогчын албан тушаалд томилогдсон тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлсэн байна.
Удаа дараа цөмийн зэвсгийн туршилт хийж ирсэн БНАСАУ 2005 онд цөмийн зэвсэгтэй гүрэн болсоноо зарласнаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.