Ханой хот эдийн засгийн хямралаа давж чадсангүй

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

2019 оны Азийн наадмыг Вьетнам улс зохион байгуулахаар эрхийг нь аваад байсан. Харин тус улсын Засгийн газар энэхүү тэмцээнийг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгджээ. Үүний учир нь эдийн засгийн хямралтай холбоотой гэнэ. Одоогийн байдлаар Азийн олимпийн зөвлөл тэдэнд тодорхой хариулт хэлээгүй байна. Ханой хот 2012 оны сүүлээр Азийн тоглолтыг зохион байгуулах эрхийг авч энэ хугацаанд бэлтгэл ажлыг хийж байжээ.

Мөн Вьетнамын мэдэгдлийн дараа Индонезийн Сурабая, АНЭУ-ын Дубай хотууд Азийн олипийн зөвлөлд захидал илгээж бид 2019 онд зохион байгуулах боломжтой гэдгээ дуулгасан байна. Энэ асуудлыг бүх гишүүдийн саналаар шийдвэрлэх тул удахгүй Азийн олимпийн зөвлөл хуралдах гэж байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.