Байгаль орчны хууль сахиулах үүрэг бүхий экологийн цагдаатай болохыг санал болгов

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

“Ургамал, амьтныг хамгаалах Үндэсний хороо”-ноос санаачлан 11 аймгийн  Байгаль орчны газрын  нар даргатай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд БОНХ-ийн Сайдын зөвлөх Ц.Ганхуяг   хэрэгжүүлж буй бодлого, цаашид хийх ажлын талаар танилцуулав. Уулзалтаар Байгаль орчны газрын дарга нар нилээдгүй шүүмжлэл өрнүүлж, санал бодлоо хэллээ. БОНХ-ийн Сайд, Аймгийн Засаг даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг.

Хийсэн ажлаа эргээд нэгтгэхэд байгаль орчны чиглэлээр ажилладаг ч тус тусдаа ажилладаг ус цаг уур, орчны шинжилгээний алба, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгааг анхааруулж, хэрвээ хуулиар мэргэжлийн хяналтын зарим функц яаманд шилжин ирвэл орон нутагт үйл ажиллагаагаа уялдуулах чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэйг санал болгов. Түүнчлэн ус, газрын бодлогыг яаманд төвлөрүүлэх, энэ чиглэлээр ажилладаг олон хэлтэс, улсын үйлдвэрийн газар, үндэсний хороог нэгтгэх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харъяалагддаг бэлчээр, усжуулалт, газар тариалан эрхлэлттэй холбоотой усны бодлогын асуудлуудаар орон нутагт нэгдсэн бодлого явуулахыг чухалчлав. Дээрх өөрчлөлтүүдийг хийх эрх зүйн зохицуулалтыг яамны зүгээс санаачилж орон нутагт ажиллагсдын санал бодлыг сайтар тусгахыг санал болгов.

Түүнчлэн байгаль орчны хууль сахиулах чиг үүрэг бүхий экологийн цагдаатай болох, байгаль орчны байцаагчийн эрхийг өргөтгөх, сумдаас гоожингийн мэдүүлгийг шуурхай, ил тод хүлээн авдаг программ нэвтрүүлэх зэргийг эрх зүйн болон бусад зохицуулалтаар шуурхай шийдвэрлэвэл байнга гардаг хууль бус хулгайн үйлдэл эрс багасна гэж тэд үзэж байна.  

Уул уурхайн компаниудын усны дүгнэлтийг олон байгууллага гаргадгаас тэд аль бага төлбөртэйг нь сонгодог гажуудлыг засах, ус ашиглалтын дүгнэлт гаргуулахаар Өвөрхангай зэрэг аймаг 7 Сав газрын захиргаанд ханддаг,  Баян-Өлгий аймгаас 240 гаруй км зам туулж Ховд аймаг дахь Сав газрын захиргаанд ханддаг болсныг анхаарч энэ чиглэлийн  менежментийн өөрчлөлт хийх, тухайлбал тухайн Сав газрын салбар нэгж ч байгуулж болох Байгаль орчны газрын дарга нар асуудал дэвшүүллээ.

2014 оны 11-р сард хийсэн “Байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга зам” хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг тухайлбал, Булган аймгийн “Хог хаягдлын мастер төлөвлөгөө”, түүнийг хэрэгжүүлж буй арга барил, Архангай аймгийн ландфиллын  аргад түшиглэсэн хог хаягдлын нэгдсэн цэгийн үйл ажиллагааны арга, технологи, байгаль орчны чиглэлээр иргэдэд боловсрол олгох сургалт, сурталчилгааг орон нутгийн ТББ болон салбарын бусад байгууллагатай хамтран зохион байгуулах зэргийг ажил хэрэг болгох талаар ажиллаж байгаагаа тэд танилцууллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.