Монголын алтан гургалдайнууд Их театрын тайзнаа

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

"ОХУ-ын Их театрын тайзнаа Монголын алтан гургалдайнуудын гала концерт тавигдлаа. Монгол-Оросын соёлын хамтын ажиллагааны хүрээнд тавигдаж буй тус концертод Монголын дуурийн шилдэг дуучид оролцжээ. Өнгөрсөн жил Марийнскийн, Их театрын болон Михайловскийн театрын дуучид Монголд айлчлан тоглосоны хариуд энэ удаа Монголчууд тоглолоо. Тэдний тоглолт гайхалтай байлаа" гэж Оросын хэвэлэл мэдээллүүд онцолсон байна.

Концертын өмнө үзэгчид Монголын дуурь бүжгийн театрын түүхтэй дэлгэрэнгүй танилцах боломж олдсон бөгөөд гэрэл зургийн үзэсгэлэнд Монголын үндэсний "Чингис хаан", "Учиртай гурван толгой", "Атилла" дууриудын тоглолтын зураг тавигдсан байна.

Монголчууд Их Театрын тайзнаа “Руслан, Людмила хоёр”, “Бундын хатан”, “Турандот”, “Шидэт лимбэ” зэрэг дуурийн арийг дуулсан юм. Монголын дуурь бүжгийн театрын захирал Чулуунбатын Мөнхзул "Бид анхнаасаа сонгодог урлагийн хөтөлбөрийг оросын үзэгчдэд танилцуулах зорилго тавьсан" хэмээн ярьж байна.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн Э.Амартүвшин тоглолтын өмнө "Би өмнө нь энэ театрын тайзнаа дуулж байгаагүй. Ийм боломж гарсанд тун их баярлаж байна. Би өнөөдөр миний нэрийн хуудас болсон Риголеттогийн арийг дуулна" гэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.