
Лондон хотын төвд байрлах “Cumberland Gate” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг Чингис хааны хөшөөг Монголд авчирахаар болсон гэнэ.
Дэлхийд хамгийн өргөн уудам газар нутагтай, эзэнт гүрнийг байгуулж явсан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан ОХУ-ын Буриадын нэрт уран барималч Даши Намдаковын урласан өвөрмөц, уран дүрслэлтэй уг хүрэл хөшөө 1.5 сая доллараар үнэлэгдэж байгаа аж. Харин УИХ-ын болон Засгийн газрын гишүүн Д.Бат-Эрдэнэ уг бүтээлийг хоёр сая доллараар худалдан авч, эх орондоо авчирах болсон тухай шуугиж эхэлжээ.
Британий нийслэлийг 2012 оноос "чимж" байгаа 4,8 метр өндөр уг хөшөө нилээдгүй маргаан дагуулж ирсэн бөгөөд «зохисгүй хачин» хэмээн үзэх хүмүүс олон байдаг бол Лейборист намын тэргүүн Пол Димолденберг мэдэгдэхдээ, Чингис хааны уг хөшөө Вестминстерт огт хамаагүй, Британичуудын хүндэтгэвэл зохих түүхэн олон хувь хүний хөшөө дурсгал байсаар байна гэж хэлж байсан аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505