Хороодын албан хаагчид харилцан суралцаж, туршлага солилцлоо

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сан хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум” боллоо. Форумд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон есөн дүүргийн 171 хорооны төлөөллүүд оролцлоо.

Харилцан суралцах арга зүйг ашиглан “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн хэмжээнд өнгөрсөн долоодугаар сарын  2-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлжээ.

Үүнээс Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо “Төрийн үйлчилгээ ба QR код”

        Налайх дүүргийн VII дугаар хороо “Аяны богц-танайд хоноё” цүнхний аян

        Баянгол дүүргийн XIII дугаар хороо “Орцны Арт”

        Баянзүрх дүүргийн V дугаар хороо “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь”

   Чингэлтэй дүүргийн V дугаар хороо “Тархиа ухъя”  зэрэг таван туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарчээ.

Хан-Уул дүүргийн XX дугаар хороо нь 10.000 гаруй хүн амтай, дийлэнх хувь нь залуу иргэд байдаг аж.  Энэ ч үүднээс төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээ ба QR код” туршлагыг эхлүүлжээ. Хорооны өрх бүрт QR код тараасан бөгөөд гар утсаа ашиглан хорооноос үзүүлдэг төрийн зургаан үйлчилгээг цаг алдалгүй авч байна гэдгийг тус хорооны засаг дарга А.Отгон-Эрдэнэ онцоллоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороо нь хорооны иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Хорооны номын сан”-г өнгөрсөн гуравдугаар сард байгуулжээ. Одоогоор тус хорооны номын сан 2.000 гаруй номтой. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 100 гаруй иргэн гэрээр ном авч уншсан байна. Уншигчдын тоо нэмэгдэж байгаа учраас номын санг төрөлжүүлж, арвижуулах шаардлагатай байгааг тус хорооны зохион байгуулагч Ж.Рэнчиндорж хэлж байв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.