
Итали улсад коронавирусийн байдал нэн хүнд-гамшигийн байдалд хүрч Ерөнхий сайд Конте ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин руу утасдаж тусламж хүссэн. Владимир Путин туслахаа амлаж, тэр дор нь цэргийхэндээ үүрэг өгч шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.
ОХУ-ын арми өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд Итали улсад тусалж, хамтарч ажиллах болсныг мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Владимир Путин болон Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар ОХУ-ын арми нь Италийн халдварын голомт бүс нутгуудад хэрэгтэй бүх эм, материал, аппаратууд, хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан 9 ширхэг цэргийн ачааны ИЛ-16 онгоц, эмч нарын 8 баг, цэргийн 100 вирусолог-эмч нарыг техник хэрэгсэлийнх нь хамт илгээлээ.
2020 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар дэлхийд коронавирусийн нийт 336,068 тохиолдол бүртгэгдэж, уг тахлын улмаас 14,613 хүн нас баржээ. Нас баралтын тоогоор Итали улс тэргүүлж байна.
Үүнд:
-
БНХАУ: 81,054 тохиолдол, 3261 нас баралт
-
Итали: 59,138 тохиолдол, 5476 нас баралт
-
АНУ: 32,783 тохиолдол, 416 нас баралт
-
Испани: 28,603 тохиолдол, 1756 нас баралт
-
Герман: 24,873 тохиолдол, 94 нас баралт
Эх сурвалж: Reuters
А.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.