РЦНК-ийн урд хэсэгт байх талбайг цэцэрлэгт хүрээлэн болгуулах санал хүргүүлжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 03-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Нийслэл, дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа хүргүүлжээ.

Энэ удаад:

• 1-р хорооны нутаг дэвсгэр РЦНК-ийн урд хэсэгт байх хотын төвийн хамгийн том талбайг Цэцэрлэгт хүрээлэн болгуулах зорилгоор өмнө олгогдсон байсан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлуулах,

• 3-р хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрны урд хэсэгт байх нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй баригдсан 19 ш тоосгон гараашийг буулгуулах хүсэлтийг хүргүүллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.