“Реал Мадрид” зуун хувийн амжилттай явж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хэсгийн тоглолт өндөрлөхөд ганцхан тойрог үлдлээ. Энэ долоо хоногт хэсгийн тав дахь тоглолтууд болж, Испанийн “Атлетико Мадрид”, “Реал Мадрид”, “Барселона”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, Английн “Челси”, “Арсенал”, Францын “ПСЖ”, Португалын “Порту”, Украйны “Шахтёр” хасагдах шатны эрхээ авсан аж. Мягмар гарагийн үдэш дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд болсон бол урд сүүлийн тоглолтууд боллоо.

Тэдгээрээс Испанийн “Атлетико Мадрид”-Грекийн “Олимпиакос” 4:0, Италийн “Ювентус”-Шведийн “Мальмё” 2:0, Испанийн “Реал Мадрид”-Швейцарийн “Базель 1:0, Английн “Арсенал”-Германы “Дортмунд” 2:0, Францын “Монако”- Германы “Байер Ливеркузен” 1:0, Белгийн “Андерлехт”-Туркийн “Галатасарай” 2:0, ОХУ-ын “Зенит”-Португалын “Бенфика” 1:0-ээр хожсон бол Английн “Ливерпуль”-Болгарын “Лундогорт”-той 2:2-оор тэнцжээ. 2014-2015 оны хэсгийн зургаа дахь тоглолтууд ирэх сарын 9, 10-ны өдөр болно.

Таван тойргийн дараах байдлаар багуудын авсан оноо

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.