
Ямар улс орнууд хямралыг хохирол багатай даван туулж чадах вэ? Магадгүй гадаад валютын нөөц ихтэй, гадаад өр багатай, зээлжих зэрэглэл сайн буюу шинээр үнэт цаас гаргах чадвартай, байгалийн баялагийн нөөц ихтэй, хөгжлийн зөв бодлогыг хэрэгжүүлж чаддаг гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна.
Эдгээрийг нэг болох алтны нөөцөөр тэргүүлж байгаа 10 улс орны жагсаалтыг ОУВС-аас 2019 оны 6-р сарын байдлаар гаргасан албан ёсны мэдээлэлд үндэслэн танилцуулья!
10. Энэтхэг: алтны нөөц 608.7 тн;
Гадаад валютын нөөцөд (ГВН) алтны эзлэх хувь 6.4 хувь;
9.Голланд: алтны нөөц 612.5 тн;
ГВН-д эзлэх хувь 65.9%;
8. Япон: алтны нөөц 765.2 тн;
ГВН-д эзлэх хувь 2.5%;
7.Щвейцари: алтны нөөц 1,040 тн;
ГВН-д эзлэх хувь 5.5%;
6. БНХАУ: 1,874.3 тн;
ГВН-д эзлэх хувь 2.5%;
5. ОХУ: 2,150.5 тн;
ГВН-д эзлэх хувь 19.1%;
4.Франц: 2,436 тн;
ГВН-д эзлэх хувь 61.1%;
3.Итали: 2,451.8 тн;
ГВН-д эзлэх хувь 66.9%;
2.Герман: 3,369.7 тн;
ГВН-д эзлэх хувь 70.6%;
1.АНУ-ын алтны нөөц 8,133.5 тн;
ГВН-д эзлэх хувь 74.9%;
Улс орны валютын нөөц үлэмж их хэмжээтэй байгаа нөхцөлд тухайн улсын нийт өрийн хэмжээ хэд байх нь тийм ч чухал, эрсдэлтэй биш болохыг АНУ, Япон, Итали улсын жишээнээс харж болно.
Эх сурвалж: www.IMF.org;
www.businessinsider.com
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.