
Хөдөлмөр хөнгөвчилсөн, урьд өмнө хэзээ ч толгойд орж ирж байгаагүй хачин сайхан мэргэн санаа оноо энэ хорвоо ертөнцөөр нэг байдаг. Гэхдээ цагаа тууулахад олддогүй нь хяслантай. Тиймээс хэзээд санаж явахад илүүдэхгүй тун ашигтай санал зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Ойр дотныхондоо ч дуулгахад тааламжтай. Ингээд эхэнд нь ууттай цайг эцэст нь хүртэл яаж ашиглах зөвлөгөө орж байна. Манайхан нойтон салфеткаар эхлээд гараа арчаад дараа нь хувцас хунараа цэвэрлээд, эцэст нь гутлаа арчдаг гэдэг шиг.
1. Аливаа эд зүйлсийн гадаргуунаас тоос бохирдол, тос зэргийг цай хамгийн сайн цэвэрлэдэг. Толь, шалны хулдаас, паркетан өнгөлгөө зэрэг бүх зүйлс.
2. Ганц уут цай гэхэд гар хөлд гарсан үүнээс салгах сайн эмчилгээ өгдөг! Ууттай цайг хэрэглэснэий дараа гаргаж жаахан хөргөөд үүн дээр тавьж 20-30 минут барихад болно.
3. Тэрчлэн ашигласан уут цайг удаан аниж байгаа шархан дээр тавихад сайн үр дүн өгдөг байна.
4. Цайгаар жин бигнүүр тавихад наранд түлэгдэж хорсож байгаа газрыг сайн эмчилнэ.
5. Хэрэглэсэн цайны хандыг тасалгааны цэцгэнд бордоо болгон ашиглахад сайн.
Залхуураал бие организмд тустай болохыг америкийн нэг эрдэмтэн Эндрю Смарт тогтоожээ. Тэрээр «Залхуурлын ашиг тус. Юу ч хийхгүй бүтээлч үйлдлийн зааварчилгаа» номондоо хүний сэтгэл санааны байдал, сэтгэл ханамжид залхуурал онцгой нөлөө үзүүлдэг болохыг тэмдэглэсэн байна. Бидний дэл сул залхуурал дундаас чухам ул суурьтай, гүн гүнзгий төлөвлөсөн бүтээлч санаа төрүүлдэг нейрон идэвжиж байдаг аж. Тиймээс зарим үед жаахан залхуурч байх нь зүгээр бөгөөд санаа бодлоо цэгцэлж чухал шийдвэрт хүэрхэд энэ нь тустай гэнэ.
Сүлд, тооны аль нь байх бол...
Жирийн нэгэн байтугай үзмэрчид ч зоос шидээд сүлд, тооны аль нь буухыг хэлж чадахгүй. Гэтэл магадлалын онолоор бол сүлд, тооны аль аль нь адил тэнцүү буух ёстой. Гэвч зарим улс гүрний мөнгөн тэмдэгтийн тоон тал нь арай хүнд байдаг учир тэр талаараа буух магадлал өндөр байдаг бол америк центүүдэд сүлд буюу хүний дүрстэй тал нь хүнд байдаг учир тоо буухгүй байх нь их аж. Тиймээс ямар нэгэн тохиолдолд мөрий тавихдаа зоос шидэхээр болвол гартаа ямар зоос атгаснаа санах хэрэгтэй.
Анд нөхдийн хүрээлэлд аялал зугаалгаар салхинд гарахд янз янзын тоглоом хэрэгтэй болдог. Гэтэл шатар тогломоор санагдахад хэрвээ байхгүй бол яахав. Харин хөзөр байгаа цагт ядах юмгүй аргалж болно.
Ойр дотны хайртай хүмүүстээ өчүүхэн ч атугай зүйлээр баяр баясгалан бэлэглэж байх хэрэгтэй. Тухайлбал ийм нэгэн аргаар сэтгэл татам зурвас үлдээж болно. Гадил жимс аваад шүд чигчлэгчээр дээр нь сэтгэлд дулаан дотно үг бичиж жаахан хүлээхэд бичээс тодроод ирнэ. Ердийн тосон балаар ч бичиж болох энэ мэт чин сэтгэлийн илэрхийлэл бидэнд тун их үгүйлэгддэг гэдгийг санаж явах хэрэгтэй.
Хамар битүүрэх шиг тамын зовлон байдаггүй биз? Тэгвэл шөнө унтахынхаа өмнө орныхоо дэргэд сонгино хэрчээд тавьчих хэрэгтэй. Өглөө босоод ирэхэд тань хамар онгойж, чөлөөтэй амьсгалж байх болно.
Гоо сайханы хэрэглэлийн аливаа толбыг хэрхэн арилгах вэ?
Хумсны будаг: толбон дээр 00-ийн цаас тавьж байгаад хумсны будаг арилгагч шингэн дусааж хумиж чихээд сайн арчих хэрэгтэй.
Үсний будаг: будаг хүрсэн газрыг ус төрөгчийн исэл (перекись) юм уу, нашатырын спирт түрхсэн давуугаар арчихад сайн.
Уруулын будаг: спирт уусгасан 00-ийн цаасаар арч.
Нүүрний тос: эмнэлгийн гэгддэг цэнхэр спиртээр арчихад сайн.
Үнэртэй ус: толбон дээр саван түрхээд 5-10 минутын дараа арчихад арилна. Бүх төрлийн даавуунд тохирдог байна.
Шумуулнаас хэрхэн салах вэ?
1. Шумуул хөөхийн тулд монос болон лаврын (базилик) навч хэрчиж тавьдаг. Тэрчлэн гоньд (анис), эвкалипт болон саргай цэцэг (гвоздики) тавихад сайн. Эдгээр ургамалын тосыг биеийн ил хэсгүүдэд түрхэхийн хамт гал, лааны дөлөнд шатаах хэрэгтэй.
2. Хушны тосны үнэр шумуул болоод ялаа, жоом зайлуулахад тустай байдаг. Тэрчлэн цайны модноос гаргаж авсан тос онцгой нөлөөтэйн дээр шумуул хазсан газар загатнахад түрхвэл сайн.
3. Тамхины үнэрт шумуул тэсвэр алддагын адил бамбай өвс (валериан) гавар (камфар) шумуул хөөдөг. Багахан орон зайд 100 грамм гавар шатаасан үнэр шумуул болоод бусад шавьжуудыг хөөж чаддаг аж.
4. Хөдөө хээр, задгай агаарт гацуур, нарсны боргоцой шатааж шумуул дайжуулж болдог.
5. Улаан лоольны навчны үнэрт түүнчлэн шумуул халддаггүй. Цонхны тавцан дээр улаан лоольны багахан шиг бут ургуулсан цэцгийн сав тавихад сайн.
6. Шумуултай тэмцэх өөр нэгэн эрчимтэй арга бол ваниль уусгасан ус байдаг аж. Ванилийн нэг уут нунтгийг усанд уусгаж арьсандаа түрхэхэд шумуул хазах зовлонгоос ангижирдаг байна.
Өнөө цагт олон төрөл янзын агаар цэвэрршүүлэгч үнэртэн худалдаанд гарсан байдаг. Таалагдах, таалагдахгүй олон янзын үнэртэй. Харин хамгийн зөв тааламжтай үнэртэй агаар цэвэршүүлэгч өөрийн гараар хийж болно. үүний тулд нэг ширхэг жүрж аваад таллан хувааж, шүүслэг эдийг нь гаргана. Ингэхдээ хальсны доторх зөөлөн цагаан эдийг гэмтээхгүй байх хэрэгтэй. Жүржийн уг «тагш» дотор зулын тос хийж гол суулгаад асаахад анхилам сайхан үнэр тасалгаа дүүрнэ.
Холбоотой мэдээ - Тун ашигтай зөвлөгөө
Цуврал 1 - http://mongolcom.mn/read/16731
Цуврал 2 - http://mongolcom.mn/read/16846
Цуврал 3 - http://mongolcom.mn/read/19629
Цуврал 4 -
Цуврал 5 -
Цуврал 6 - http://mongolcom.mn/read/19639
Цуврал 7 - http://mongolcom.mn/read/19784
Цуврал 8 - http://mongolcom.mn/read/27300
Цуврал 9 - http://mongolcom.mn/read/32338
Цуврал 10 - http://www.mongolcom.mn/entertainment/id/35268

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505