Усаар эрүүлжихүй...

Twitter Print
2022 оны 08-р сар 19-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Эрүүл явья л гэвэл энэ үзүүлэлтийг тогтмол барих нь чухал. Ус дутагдах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд урт хугацаандаа артрит, мигрень, ангин, колит (бүдүүн шулуун гэдэсний үрэвсэл), диспепси (ходоод гэдэсний эмгэг), даралт ихсэх, таргалалт, геморой (шамбрам), хөхний хорт хавдар, сурьеэ, бөөрний чулуу, үтрээний хавдар г.м. маш олон эмгэг үүсэхэд ч хүргэж болно!

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх боломж та бидэнд байна. Ердөө л өлөн элгэн дээрээ болон өдрийн турш цэвэр усаа хангалттай уухад л болно.

УСАН ЭМЧИЛГЭЭГ ЯАЖ ХИЙХ ВЭ?

- Өглөө сэрэнгүүтээ өлөн элгэн дээрээ буюу шүдээ угаахаасаа өмнө 640 мл цэвэр ус ууна.

- Ус ууснаас хойш 45 минут юм идэхгүй.

- Хоол идэхээс 30 минутын өмнө ус ууна. Хоолны үеэр болон хоол идсэнээс хойш 90 минут уухгүй.

- 640мл цэвэр ус нэг дор уух хэцүү байвал 250 мл-ээс эхлээд аажмаар 640 мл хүргэж болно.

ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ?

- Чихрийн шижин, дарал ихсдэг хүмүүс: тасралтгүй 30 хоног

- Гастрит, өтгөн хатах эмгэгтэй хүмүүс: тасралтгүй 10 хоног

- Сүрьеэтэй хүмүүс: тасралтгүй 90 хоног

ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ЦЭВЭР УС УУХЫН АЧ ТУС

1. Биеэс хорт бодис гадагшилна

Цэвэр ус уунгуут ходоод, гэдэс гүрвэлзэж эхэлнэ. Биднийг шөнө унтаж байх хойгуур дотор эрхтнүүд ажилдагаараа ажиллаж, өдрийн турш хуримтлагдсан хорт бодисуудыг ялгаруулж байдаг. Дөнгөж сэрэнгүүтээ цэвэр ус ууснаар бид эдгээр хорт бодисыг биеэсээ хөөж, биеэ цэвэрлэнэ гэсэн үг.

2. Бодисын солилцоо сайжирна

Өлөн элгэн дээрээ цэвэр ус ууснаар бодисын солилцоо 24%-иар түргэсдэг. Энэ нь хоолны дэглэм чанд мөрдөж буй хүмүүст тустай. Учир нь бодисын солилцоо түргэссэнээр хоол боловсруулах систем сайжирна. Өөрөөр хэлбэл идсэн хоол ундаа хурдан боловсруулна гэсэн үг. Өлөн элгэн дээрээ уусан цэвэр ус бүдүүн шулуун гэдсийг “угааж”, хоол унднаас шим тэжээлийг шимж авахад бэлдэж байгаа гэж ойлгож болно.

3. Биеийн жин буурна

Хоол идэхээс хагас цагийн өмнө цэвэр ус ууснаар өлсөх нь багасна. Бага өлссөн хүн бага хоол идээд цадна гэсэн үг. Гэхдээ энэ нь тэжээлийн дутагдалд орно гэсэн үг огт биш. Учир нь өлөн элгэн дээр цэвэр ус ууснаар бүдүүн шулуун гэдэс өдрөөс өдөрт цэвэр болж, хоол унднаас шим тэжээл шимэх чадвар нь тэр хэмжээгээр сайжирна.

Foods for Healthy, Supple Skin

4. Ходоодны хүчил ихсэх, хоол дутуу боловсрох эмгэг үгүй болно

Хоол дутуу боловсрох нь ходоодны хүчил ихссэнээс үүдэлтэй. Тэгвэл өлөн элгэн дээр уусан цэвэр ус илүүдэл хүчлийг ходоодноос зайлж, хоол дутуу боловсрох асуудлыг арилгаж өгөх нь. Дээр нь ходоодыг өглөөний хоол идэхэд бэлдэж өгөх нь байна.

5. Нүүрний арьс цэвэр, толигор болно.

Ус дутагдсанаас болж нүүрний арьс эрт үрчлээтэж, арьсан дахь нүх сүв улам гүн болдог. Өлөн элгэн дээрээ 500мл цэвэр ус ууснаар цусны эргэлтийг сайжирч, нүүрний арьс дотроосоо гэрэлтсэн өнгөлөг болдгийг судалгаагаар тогтоосон байна.

6. Үс өтгөн, эрүүл болно

Ус дутагдах нь үсний ургалтанд ч сөргөөр нөлөөлдөг гэнэ. Өдөрт хангалттай ус уух нь үсийг дотроос нь тэжээж өгдөг. Ширхэг үсний ¼ нь уснаас бүтдэг. Ус бага ууснаас болж үсний ширхэг улам нарийсч, хугарамтгай болдог гэсэн үг. Үсээ өтгөн, эрүүл болгоё гэвэл өлөн элгэн дээрээ болон өдрийн турш цэвэр усаа сайн уухад л болно.

Healthy Hydration – How Your Body Uses Water - Ask The Scientists

7. Бөөрний чулуу, давсагны үрэвсэлээс урьдчилан сэргийлнэ

Өглөө сэрэнгүүтээ цэвэр ус уух нь бөөрний чулуу, давсагны үрэвсэлээс урьдчилан сэргийлнэ. Учир нь өлөн дээрээ уусан ус нь бөөрөнд чулуу үүсгэхэд хүргэдэг олон төрлийн хүчлийг биеэс хөөж өгдөг. Усыг хэдий чинээ их (биеийн жиндээ зохих хэмжээгээс хэтрүүлэхгүй) ууна, давсаг бөөр үрэвсэх магадлал төдий чинээ буурна гэсэн үг.

8. Дархлаа сайжирна

Өлөн элгэн дээрээ цэвэр ус уух нь тунгалгийн системийг цэвэрлэж, улмаар хүний биеийн дархлааг дээшлүүлдэг. Дархлаа дээшилснээр элдэв төрлийн өвчин тусч, ойр ойрхон өвдөхөө болино гэсэн үг.

Дөнгөж сэрэнгүүтээ цэвэр ус уух нь ямар олон төрлийн ач тустай нь эндээс харагдаж байна. Ингээд бүгд цэвэр усаа сайн угаад, эрүүлжээд байж дээ...

Эх суралж: Lifehacks сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.