БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баярын мэндчилгээ дэвшүүлжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баяр хүргэж, цахилгаан ирүүлжээ.

Тэрбээр захидалдаа "Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол, Хятад хоёр улс найрсаг хөршүүд бөгөөд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байгаа билээ. Миний бие Тантай нягт харилцаатай байж, Монгол Хятадын харилцааг бүхий л салбарт тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улс болон ард түмний сайн сайхны төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Монголын ард түмэн Засгийн газрынхаа удирдлага дор улс орныхоо бүтээн байгуулалтад шинэ ололт амжилт гаргаж чадна гэдэгт би итгэж байна" гэсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.