“Алтан мужийн дайчид” урагшилсаар

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр таван тоглолт болж, “Атланта Хаукс”-“Вашингтон Визардс” 106:102, “Голден Стэйт Уорерз”-“Майами Хит” 114:97, “Милуоки Бакс”-“Детройт Пистонс” 98:86, “Сакраменто Кингз”-“Нью Орленс Пеликанс” 99:89, “Денвер Нагеттс”-“Чикаго Буллз” 114:109-өөр тус тус хожсон аж.

Энэ өдөр “Голден Стэйт Уорерз” өрсөлдөгчөө талбай дээр нь бут ниргэхэд С.Карри 40 оноо, 7 оновчтой дамжуулалт өглөө. Тэрээр гурвын шугамны ардаас 11 шидэхдээ 8-ыг нь байндаа тусгасан аж. Мөн К.Томпсон 24 оноо, Х.Барнес 12 оноо, Д.Грин 11 оноо, А.Богут 8 оноо, 10 самбар, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, багаараа жигд тоглолт үзүүллээ. Харин “Майами Хит”-ээс К.Бош 26 оноо, Л.Денг 16 оноо, С.Уильямс 11 оноо, С.Хайпер 10 оноогоор багтаа тус болсон.

Залуу бүрэлдэхүүнтэй “Алтан мужийн дайчид” шинэ улиралд 11 хожил, 2 хожигдож бүсийнхээ хоёрт явж байгаа юм. Мөн дорнод бүст 12 хожил, 2 хожигдолтой байгаа “Торонто Рэпторс” тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.