Сансарын нисгэгч хоногт 1,125,000 төгрөг "иддэг"

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Шинэ он хаяанд ирлээ. 2015 он гарах хүртэл үлдсэн сар гаруйн хугацаанд дэлхий дахин шинэ жилийн уур амьсгалд хөл алдсаар. Сансар огторгуйд хөвж байгаа Олон улсын сансар судлалын станц хүртэл шинэ жилээ тэмдэглэх бэлтгэл ажилд шамдаж байгаа аж. Тус станц дээр ажилааж байгаа сансарын нисгэгчид энэ удаа хилэм загасны хар түрс амталж, алим жимсээр ширээ дүүргэх юм байна.

ОХУ-ын анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын сансарын станцын хүнсний асуудал эрхэлсэн тасгийн эрхлэгч Александр Агуреевийн тэмдэглэснээр, Оросын сансарын нисгэгч Александр Самокутяев, Елена Серова, америкийн Барри Уилмор нарын шинэ оны баярын ширээг хагас килограмм хар түрс чимэх аж.

"Сансарын "Союз" хөлөг дээр одоо 30 граммаар савласан хилэм загасны 15 лааз хар түрс очоод байгаа бөгөөд алим, жүрж, нимбэг, лооль, хуурай сүүтэй чихэргүй хар цай 140 уут явуулсан" болохыг Агуреев мэдээлсэн байна.

Харин уг сонирхолтой орц, илчлэгтэй баярын зоог "маш өндөр өртөгтэй, тухайлбал нэг хүн хоногт 25 мянган рублийн зардал” гардаг нь үйлдвэрлэлийн өртөгөөс хамааралтай болохыг ТАСС агентлаг онцолсон байна. 25 мянган рублийг Монгол төгрөгийн ханшид шилжүүлж, нэг рублийг 45 төгрөгөөр тооцвол нэг хүнд 1,125,000 төгрөгийн үнэ өртөгтэй хоол хүнс ноогддог аж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.