Пентагоны тэргүүн огцорсонд лалынхан баярлаад сүйд

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Пентагоны тэргүүн огцорсонд "Лалын улс" тун их баярлажээ. Тэд өөрсдийн интенэт блогууд болоод Twitter хуудасууд Чак Хейглийг доромжлон занан зүхэж, тавласан үзэл бодлоор дүүрсэн байна.

Al Arabiya телевиз арваннэгдүгээр сарын 25-нд мэдээлсэнээр, лалын даврагчид Twitter хуудсанд араб хэлээр "Лалын улс америкийн батлан хамгаалах яамны сайдыг огцруулахад хүргэлээ" гэсэн малгай гарчгийн дор тусгай булан нээж, лалын талынханы үзэл бодол, тайлбар өгсөн байна.

"АНУ-ын дайны сайд огцорсон явдал түрэмгийлэгчдийн суурийг хаа сайгүй ганхууллаа" хэмээн нэгэн микроблог хэргэлэгч бичсэн байхад "Обама, чи сүйрэлд хүрлээ" гэж өөр нэг нь бичсэн байх жишээтэй олон сэтгэгдэл тавигджээ.

Пентагоны тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай мэдээлэл арваннгэдүгээр сарын 24-нд гарсан бол батлагдаагүй эх сурвалжийн мэдээллээр “Лалын улс”-ын зүгээс нүүрлэж буй аюул заналын эсрэг явуулж байгаа тэмцэл хангалтгүй гэсэн үндэслэлээр Чак Хейглийг огцруулсан гэх тайлбар тэр дороо тарсан байна.

Харин энэ үйл явдлаас өмнө Forbes сэтгүүлийн еврей хэл дээр гардаг хувилбарт "Лалын улс" хоёр тэрбум долларын, дэлхий дахин дахь хамгийн их хөрөнгө чадалтай террорист бүлэглэл болсон тухай нийтлэл гарч байсан нь Чак Хейглийг огцруулах нэгэн үндэслэл болсон гэж шинжээчид үзэж байгаа аж.

Харин НҮБ-ын шинжээчдийн тэмдэглэснээр, лалын даврагчид хар зах дээр газрын тос худалдаалж олсон ашиг орлогоос гадна барьцаалсан хүмүүсээ их хэмжээний мөнгөөр солилцож хөрөнгө босгож байгаа аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд тэд барьцааны хүмүүсээр 35-45 сая долларын орлого олж чаджээ. Гэвч барьцаалагдсан хүн бүрийг хөрөнгө мөнгөний дэнчингээр суллаж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн үеийн баримтаар лалын даврагчид гурван америк иргэдийн толгойг аваад байгнаа билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.