
Америкийн Pfizer компани коронавирусын эсрэг туршилтын эмээ дэлхийн хөгжиж буй 95 оронд үйлдвэрлэхийг зөвшөөрчээ. Тус компани НҮБ-ын Эмийн патентын фондтой хийсэн ашгийн бус гэрээний дагуу Pfizer компанийн коронавирусын эсрэг эм дэлхийн нийт хүн амын 53 хувьд нь хүртээмжтэй болох юм.
Pfizer компаниас мэдээлж байгаагаар коронавирусын эсрэг туршилтын эм нь халдвар хүндрэхээс сэргийлж чадах ба улс орнууд уг эмийг эх орондоо үйлдвэрлэснээр тус эм илүү олон хүнд хүрч чадах аж.
Түүнчлэн Pfizer компани эмийг нь үйлдвэрлэх бага орлоготой улс орнуудаас патентын мөнгө авахгүй гэдгээ мэдэгдээд байна.
11-р сарын эхээр Pfizer компани коронавирусын эсрэг туршилтын Паксловид эм нь коронавирусын халдварын улмаас насанд хүрэгчдийн эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдлийг 89 хувиар бууруулдаг нь тогтоогдсон талаар мэдэгдсэн юм.
НҮБ-ын Эмийн патентын фондын захирал Чарльз Гор Pfizer компанийн коронавирусын эсрэг эм нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиромжтой бөгөөд хүмүүсийн амийг аврахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн онцолжээ.
Pfizer компанийн НҮБ-ын Эмийн патентын фондтой хийсэн гэрээний дагуу Паксловид эмийг Африк болон Азийн орнуудад голчлон үйлдвэрлэх ба гэрээнд Бразил, БНХАУ, ОХУ, Аргентин, Тайланд зэрэг улс орнууд багтаагүй аж.
"Хил хязгааргүй эмч нар" байгууллага Pfizer компани эмийнхээ патентыг дэлхийн бүх улс оронд олгохыг зөвшөөрөөгүйд "урам хугарсан" хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн 10-р сард Америкийн Merck компани НҮБ-ын Эмийн патентын фондтой мөн адил гэрээ байгуулж, молнупиравир эмийг нь бусад улс оронд үйлдвэрлэхийг зөвшөөрчээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(43.242.243.252) 2021-11-18 18:28Манай монгол улс үйлдвэрлэх эрхийг нь авмаар юмаа.
Хариулах
Зочин
(139.5.218.215) 2021-11-17 16:22Manaid yildwerlewel bid ch mun adil ene ayulaas owoo awragdaad l baih yum bn daa
Хариулах