Н.Алтанхуяг мэс засалд орно

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн ням гаригт бартаат замын мотоцикльтой явж байгаад осолдсон. Тэрээр эмч нарын зөвлөсний дагуу тухайн өдрөө Солонгосыг зорьсон билээ.  Н.Алтанхуяг тэнд очсон даруйдаа эмчлүүлж эхэлсэн байна. Тэрээр даваа гаригт шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарах аж.

Мэдэгдэж буйгаар эгэм нь хоёр хугарсан бөгөөд нарийн шинжилгээний хариугаар бусад бэртлийн зэргийг тогтоох юм байна. Шинжилгээний хариу гарч бэртлийн зэрэг тодорхой болсны дараа хагалгаа хийнэ гэдгийг Солонгосын эмч нар мэдэгджээ. Хэрэв эмчилгээ хэвийн үргэлжилж биеийн байдал нь хурдан сайжирвал шинэ он гарахаас өмнө эх орондоо ирэх төлөвтэй байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.