Гайхамшигт 9 Мандала

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Мандала нийт есөн хэлбэр дүрс бүхий байдаг.

Нэг

Энэхүү Мандала нь орчлонт ертөнцөд тохиолддог бүх үйл явдлын дотоод холбоо, дараалал зэргийг бэлэгддэг. Бүх зүйл эв найртай, төгс төгөлдөрөөр орших нь бүтээгчийн зорилго болдог. Мандала бол огторгуй, тэнгэрийн төвийн эргэн тойрон дахь гаригийн хөдөлгөөнийг бэлэгддэг. Аливаа зам нь төгс төгөлдөр, өөрийн гэсэн шалтгаан, зорилготой байдгаас бүх хүмүүс хоорондоо харилцан уялдаатай, тэр ч байтугай санамсаргүй харилцан яриа нь жирийн байдлыг илэрхийлдэг. Хүмүүс бидэнтэй харилцах арга зам бол бидний өнөөгийн ухамсрын тусгал юм. Мандала Зүрх сэтгэлээ нээхэд мөн амьдралын зам төгс төгөлдөр байхын гол бэлэгдэлийг илэрхийлдэг.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Хоёр

Мандалагийн гол санаа бол зүрхний нээлттэй энерги юм. Зүрх бол хайрыг хайрлах, хайрыг хүлээн зөвшөөрөх чадварыг бий болгодог бидний амьдралд сайн сайхан үйлийг бүтээгч юм Учир нь элбэг дэлбэг урсгал нь бидний зүрх сэтгэл болж байх бөгөөд өргөн цар хүрээтэй байдаг. Хүний зүрхний төвийн гол тэмдэг. Aнахаты - бадамлянхуа. 12 дэлбээ нь зүрх сэтгэлийн 12 чанар: баяр баясгалан, амар амгалан, сайхан сэтгэл, тэвчээр, хайр, эв нэгдэл, тодорхой байдал, энэрэл, цэвэр ариун байдал, ойлголцол, уучлал, аз жаргал байдаг бөгөөд олон мэргэн хүмүүс амьдралын зорилго бол үйлчлэл юм гэж хэлдэг. Илүү их хайр, халамжийг бид авч болох юм. Зүрх сэтгэлээ нээж, санамсаргүй хүн рүү инээмсэглээрэй, санамсаргүй мэт хамтрагчдаа магтаж, хайртай хүмүүстээ дотно үгийг хэлэхэд танд адилхан хариу үйлдэл ирдэг хэмээсэн бэлгэдэл аж.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

3 дахид бичигдэгч Мандала бол нарны хүчирхэг энергийг бэлэгдэгч юм. Нар бол Янскийн хамгийн тод, эрч хүч, идэвхитэй, дулаан энерги юм. Энэ нь материаллаг ертөнц дэх үйл ажиллагаа, үйл явдалд идэвхитэй оролцох хэрэгтэйг ухааруулсан гэсэн үг юм. Аливаа харилцаанд идэвхтэй, шударга байх. Чин сэтгэлээсээ залбирал үйлдэх, чиний мэдэрч байсан зүйл мөн хийхээр зүрхлээгүй зүйлээ хийх цаг хугацаа болсныг илтгэж байгаа юм. Нарны мандала нь материаллаг ертөнцөд амжилтанд хүрэх төслүүд амжилттай хийгдэх үйл ажиллагаа бөгөөд хийх. Цаг хугацаа ирснийг илтгэх шинж тэмдэг юм.

4. "Амьдралын хүч" ийг бэлэгдэгч Мандала.

Мандалагийн дотоод тойрог нь амьдралын бэлэгдэл төв нь амьдралын нахиа бол гадна талын тойрог нь мөнгөн үр юм. Мандалагийн энэ сонголт нь гэр бүл төлөвлөлт, төрөлтөд сайнаар нөлөөлдөг. Хүүхдүүдэд цаг заваа зориулах - энэ нь таны одоогийн эрчим хүчний эх үүсвэр болдог хэмээсэн бэлэгдлийн агуулгатай.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

5. "Ялалтын гэрэл" гэж нэрлэдэг Мандала.

Энэ бол нийтлэг, бүхнийг чадагч гайхамшиг, дэлхийн баяр баясгалангийн бэлгэдэл юм. Мандалад гэрэл, амьдрал, гоо үзэсгэлэнгээс илүү хүчирхэг хүч гэж байдаггүй. Хэдийгээр эмзэг байдал, хүчирхийлэлгүй мэт санагдах боловч хүчирхийлэл, хайр, хүлээн зөвшөөрөлтийг сонгох нь болзолгүй эрх мэдлийг олгодог. Та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж эхлэх үеэс алддаг. Ялахын тулд та тэмцлээ зогсоох хэрэгтэй хэмээх ойлголт юм.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

6. Мандала "Элбэг дэлбэг 19 аяга" хэмээн нэрлэгддэг.

Үүний гол утга нь элбэг дэлбэгтээ бус, харин төрийг бэлэгдсэн агуулга юм. Элбэг дэлбэг 19 аяга нь Төвдийн Бурханы шашны гол бэлгэдлийн нэг юм. Энэ бол урт удаан амьдрал, эд баялаг, хөгжил цэцэглэлтийн бэлэг тэмдэг болох Васудхара нь эд баялагийн бурханлаг хэлбэрийн нэг хэлбэрийг төлөөлдөг бөгөөд үнэт эрдэнийн давхаргууд дээр тулгуурлаж түүнээс төгсгөлгүй үнэт эрдэнийн чулуу асгагддаг. Элбэг дэлбэг сэтгэлгээний мөн чанар нь аяганаас үнэт чулуу ямагт асгарч байсан ч мөнхөд дүүрэн байдаг хэмээсэн утга юм. Үнэт чулуу нь мэдээжийн зүйл, элбэг дэлбэг эд материаллаг талаасаа бараа гэхээсээ илүү эрүүл мэнд, сүнслэг байдал, ертөнцтэй зохицон нийцсэн зүйрлэлийг багтаасан зүйрлэл юм. Мандалагийн гаднах тойрог дээр байрлах гамшиг, тойрог дахь ариун бүхэн нь тэнгэрлэг хуулийн дагуу элбэг дэлбэг байдал, эд баялагийн ололтыг бэлэгддэг. Өгөөмөр байх тусам илүү их өгч, илүү ихийг олж авдаг. Элбэг дэлбэг байдал нь ямар ч хязгааргүй бөгөөд бурханлаг нөөц хязгааргүйн тухай ойлголт юм.

7. "Мянган дэлбээт бадамлянхуа"~ Мандала

Титэм чакрагийн төвийг Сахасрарагаар дүрслэв. Энэ бол хамгийн хүчирхэг чакра, хүний ​​эрчим хүчний бусад төвүүдийг нэгтгэж, Бурханыг хувь хүнтэй холбодог. Энд байгаа бүх зүйлийн мөн чанар хийгээд бодгаль, цэвэр ухамсрын трансцендент цэг, аливаа хязгаарлалт, дахин төрөлтөөс ангид байх нь энд байдаг.
бүх хүмүүс далай мэт эвлэлдэх бөгөөд та болон таны хажууд байгаа хүн нэгэн амьтай байх гэсэн бэлгэдэл юм.
Таны зам тэнгэрлэг хувь тавилантай холбоотой бөгөөд материаллаг хоёрдмол хязгаарыг даван гарах болно. Дотоод мөн чанараа сонсохыг хичээвээс тэр танд нээлттэй байдаг.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

8. Мандала нь гэр бүл, сайн сайхан байдлын гүн гүнзгий утгыг илэрхийлдэг

Мандалагийн гол элемент нь дэлхийг орлуулагч далай тэнгисийн усанд сэлж буй дөрвөн яст мэлхий юм. Олон соёл уламжлалын бэлэгдэл болсон яст мэлхий нь урт наслалт, үржил шим, дэг журам, амьдралын гүн дэх эхлэлийг олох бэлгэ тэмдэг болдог хэмээдэг ба түүнийгээ яст мэлхийн өндгөөр илэрхийлсэн байна.
Гэр бүл, овог, ураг - таны хүч чадлын эх үүсвэр юм.

9. Мандала "Пантанасса"

Охидын гайхамшигтай дүр төрх - Бүхнийг чадагч охин. Мандалагийн төвд Бурханы эх нь гараар дүрслэгддэг бөгөөд энэ нь зүрх сэтгэлд хайр энэрэл, өрөвч сэтгэлийн илэрхийлэл юм. Мандалагийн гол элемент нь анхандаа алтан далавчаар хийгдсэн байдаг. Энэ нь Бурханы эхээр хүрээлэгдсэн араатны далавчнуудын дүр төрхийг дүрсэлсэн байдаг. Энэ Мандала бол гайхамшиг, ид шидийн үйл явдлуудын бэлэгдэл юм. Бүгд баярлан талархаж, ойр дотно, хайртай хүмүүстээ энэ талархалаа илэрхийлэх ёстой аж. Хүмүүстэй харилцахдаа ид шидийг олж харах чадвартай байх нь амьдрал бол ид шидийн үйл явдлууд, гайхамшгуудаар дүүрэнийг мэдрэх болно. Зүрх сэтгэлээ нээж, гайхамшгуудыг нь олж харах ёстой юм.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.