
Цар тахлын үеийн иргэдийг дэмжих бодлогын хүрээнд Япон улсын шинэ засгийн газар 0-18 насны хүүхдүүдэд 50,000 иений бэлэн мөнгө шинэ оноос өмнө, 50,000 иентэй тэнцэх купоныг оны дараа тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Урд нь 2020 онд засгийн газраас оршин суух бүртгэлтэй нийт иргэдэд гадаад, дотоодгүй 100,000 иений бэлэн мөнгө олгосон боловч өрхийн санхүүгийн судалгаанд оролцсон нийт 230,000 гаруй иргэдийн ихэнхи нь тус мөнгөний 40 хувийг хэрэглээнд зарцуулж үлдсэн 60 хувийг нь хадгаламжиндаа хийсэн байжээ.
Засгийн газар нь бэлэн мөнгө олгож зах зээлдээ эргэлдүүлэх зорилготой байсан ч иргэд хадгаламжиндаа хийсэн нь энэ удаа нас зааж, бас тал хувийг нь купон маягаар өгөх шийдвэр гаргав уу гэж олон нийт үзжээ.
Эх сурвалж: bloomberg.com
Чинзоригийн Оюу
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.