АНУ-ын хууль тогтоогчид Ираны эсрэг хоригоо чангатгана

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг үргэлжлүүлэх болсны дараа Иранд шахалт үзүүлэх хориг арга хэмжээ нэмж авахыг АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын хууль тогтоогчид уриаллаа.
Конгрессын доод танхимын Гадаад хэргийн хорооны дарга Эд Ройс өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “ирэх хэдэн саруудад Ираны дээд тэргүүний бодол өөрчлөгдөх шалтгаан маш бага байна. Иранд авсан эдийн засгийн хоригийг чангатгахад энэ долоон сарын сунгалтыг ашиглах хэрэгтэй” гэжээ.

Бүгд найрамдах намын туршлагатай улс төрч Жон Маккейн болон хамтран зүтгэгч хоёр сенатч хэлэлцээг сунгах болсныг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхтэй холбож үзэж байна.

Гэвч нэмж хориг арга хэмжээ авах нь сөрөг үр дагавартай байж болох юм гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест сэтгүүлч нарт мэдэгджээ.

Тэрээр олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовоож буй асуудалд хариулт өгөх нэмэлт хугацааг Ираны төрд баталгаа болгож өгсөн нь хангалттай дэвшил гэж АНУ-ын засгийн газар үзэж байна гэжээ.

Завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд хяналт тавих эрхийг авснаар Обамагийн засаглал хэцүүхэн зүйлүүдтэй нүүр тулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.