
Эдинбургийн их сургуулийн судлаачид “Оксоко аварсан” (Oksoko avarsan) гэх 69 сая жилийн өмнө дэлхий дээрх амьдарч байсан өдөт үлэг гүрвэлийн олдворуудыг Монголын говиос олсон байна. Нас бие гүйцсэн үедээ хоёр метрийн урттай, тоть шувуутай төстэй, аливаа орчинд дасан зохицох чадавх туйлын өндөр энэ төрлийн үлэг гүрвэлүүд гартаа хоёр хуруутай байжээ.
Тэдний хошуу өнөөгийн тоть шувууныхтай мөн тун төстэй бөгөөд шүдгүй байжээ. Эрдэмтэд Овираптор овогт багтах гүрвэлүүд гартаа хоёр хуруутай байгаа анхны тохиолдлыг олж нээгээд байна. Энэ нь шувуутай төстэй үлэг гүрвэлүүд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судлахад чухал хувь нэмэр оруулахаар байна. Мөн “Оксоко аварсан” үлэг гүрвэлийн араг яснууд нэг доор байгаагаас үндэслэж бүлгээрээ хамтдаа явдаг байжээ гэсэн дүгнэлтийг хийжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.