
Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Бриттни Грайнер Мордовын Бүгд Найрамдах улсын Засан хүмүүжүүлэх 2-р төвд шүүхээс оноосон ялаа эдэлж эхэлсэн талаар түүний өмгөөлөгчид мэдээлжээ.
Бриттни Грайнерын өмгөөлөгчид болох Мария Благоволина, Александр Бойков нарын мэдээлснээр тэд Б. Грайнертай энэ долоо хоногийн эхэнд уулзсан ба тэрээр шинэ орчиндоо дасах гэж хичээж байгаа гэжээ.
Америкийн сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэгд тооцогддог иэрээр АНУ-даа "Феникс Меркури" багт, ОХУ-д байхдаа Екатеринбургийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн УГМК клубт тоглодог байсан юм.
Өнгөрсөн 2-р сард түүний тээшнээс олсны ургамлын тостой электрон тамхи гарч ирсэнтэй холбоотойгоор Шереметьево олон улсын нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан билээ.
Өнгөрсөн 8-р сард шүүхээс түүнийг ОХУ-ын хилээр мансууруулах бодис оруулж ирсэн хэрэгт буруутайг тогтоож, 9 жилийн хорих ял оноосон юм. Бриттни Грайнерыг баривчилсан явдал нь ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор ОХУ-Америкийн харилцаа хурцадсан явдалтай давхцсан юм.
Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Бриттни Грайнерыг эх оронд нь эргүүлэн авчрах зорилт тавьсан гэдгээ мэдэгджээ.
Мордовт байрлах Засан хүмүүжүүлэх 2-р төв нь хатуу ширүүн уур амьсгалтай бүс нутагт байрладгаараа алдартай бөгөөд Оросын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдээгээр тус шоронд 800 гаруй хүн хоригдож байгаа аж.
Мордовт байрлах Засан хүмүүжүүлэх 17-р төвд тагнуулын хэргээр баривчлагдсан АНУ-ын иргэн Пол Уилан мөн ял эдэлж байгаа ба 2020 онд шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноосон билээ.
Пол Уиланы гэр бүлийнхэн хорих ангид түүнтэй ёс бусаа харьцдаг, үүнээс болж тэрээр нойргүйдэлтэй болсон хэмээн гомдол гаргаж байсан юм. Оросын хорих ангиудад хоригдлуудад хатуу ширүүн ханддаг, орчин нөхцөл нь ариун цэврийн шаардлагыг хангаагүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муу зэргээрээ алдартай.
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Оросын хорих ангиудад хоригдлуудад хүч хэрэглэх, эрүүдэн шүүх явдал ихээр гардаг гэдгийг онцолдог билээ.
Бриттни Грайнер буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ОХУ-ын хууль журмыг санаатайгаар зөрчихийг хүсээгүй, Америк дахь эмч нь эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр олсны тос бичиж өгсөн гэжээ. ОХУ-д олсны ургамлыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг хориглодог аж.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(102.89.22.40) 2022-11-20 03:54БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах