Ц.Нямдорж: МАН Засгийн газарт орвол намаасаа гарна

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

УИХ дарга бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын танхимаа 14 хоногт багтаан бүрдүүл гэсэн үүрэг  өгсөн. Харин Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдэд шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллаач гэсэн санал хүргүүлсэн.

Түүний энэхүү урилгыг "Шударга ёс" эвсэл, ИЗНН улс орны эрх ашиг хэмээн хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хийгээд удирдах зөвлөл нь энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Саяхан хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар МАН-ын гишүүд хоёр хуваагдаж нилээдгүй маргалдсан байна.

Засагт хамтрахгүй гэж Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нарын гишүүд хүчтэй эсэргүүцжээ. Тэд энэ үеэрээ "Ганц жил албан тушаалгүй яваад үзье л дээ, Сайханбилэгийн Засгийн газар зургаан сар болоод огцорно" гэж хүртэл учирласан сурагтай. Мөн Ц.Нямдорж “Энэ удаагийн Засгийн газарт МАН хамтарвал, миний бие МАН-аас гарна” хэмээн мэдэгдэж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг ажлаа өгөхийг шаардсан байна. Энэ долоо хоногийн баасан гаригт хуралдах МАН-ын Бага хурлаар Засгийн газарт хамтрах эсэхийг хэлэлцэхээс гадна МАН-ын ЕНБД Ж.Мөнхбатад итгэл үзүүлэх эсэхийг ч хэлэлцэхээр тогтсон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.