Зургаан баг хасагдах шатны эрхээ авлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хэсгийн тав дахь тоглолтууд болно. Урд шөнө Английн “Челси”-Германы “Шальке 04”-ыг 5:0, Испанийн “Барселона”-Киприйн “АПОЭЛ”-ыг 4:0, Португалын “Порту”-Беларусийн “БАТЭ”-г 3:0, Францын “ПСЖ”-Голландын “Аякс”-ыг 3:1, Португалын “Спортинг”-Словакийн “Марибор”-ыг 3:1, Английн “Манчестер Сити”-Германы “Бавари Мюнхен”-ыг 3:2, Испанийн “Атлетик”-Украйны “Шахтёр”-ыг 1:0-ээр хожсон бол ОХУ-ын “ЦСКА”-Италийн “Рома” 1:1-ээр тэнцэж, эвийн гэрээ байгууллаа.

Эхний таван тойргийн дараах байдлаар “E” хэсгийг “Бавари Мюнхен” 12 оноотой тэргүүлж, “Рома”, “Ман.Сити”, “ЦСКА” багууд тус бүр 5 оноотой удаалж байна. Германы аваргууд хэсгээс гарах нь тодорхой болж, үлдсэн гурван багийн хувь заяа сүүлийн тойрогт шийдэгдэхээр боллоо. Харин “F” хэсгийн “ПСЖ”, “Барса” дөрөвдүгээр тойрогт л бүгдийг шийдсэн. Тэд сүүлийн тоглолтоо хоорондоо хийх бөгөөд “ПСЖ” тэнцэхэд л хэсгээс нэгээр гарах эрхтэй болно.

2004 оноос хойш “Аваргуудын лиг”-т тогтмол өндөр амжилт гаргаж, 2012 онд түрүүлсэн Английн “Челси” багтсан “G” хэсэгт даруухан өрсөлдөөн өрнөж байна. “Цэнхэрүүд” 11 оноотой хасагдах шатны эрхээ авсан бол “Шальке 04”, “Спортинг” багууд сүүлийн тойрог хүртэл хүлээх хэрэгтэй болов.”H” хэсэгт “Порту” нэгээр, “Шахтёр” хоёроор шөвгийн 16-д өрсөлдөх нь тодорхой боллоо.

Өнөө шөнө тавдугаар тойргийн үлдсэн тоглолтууд болох бөгөөд ОХУ-ын “Зенит”-Португалын “Бенфика”, Испанийн “Атлетико Мадрид”-Грекийн “Олимпиакос”, Шведийн “Мальмё”-Италийн “Ювентус”, Швейцарийн “Базель”-Испанийн “Реал Мадрид”, Германы “Байер Ливеркузен”-Францын “Монако”, Белгийн “Андерлехт”-Туркийн “Галатасарай”, Болгарын “Лундогорт”-Английн “Ливерпуль”, Германы “Боруссия Дортмунд”-Английн “Арсенал” багууд тоглох юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.