Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ

Twitter Print
2020 оны 11-р сар 20-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 11 сарын 20 "ХҮҮХДИЙН ЭРХИЙН тухай КОНВЕНЦ" батлагдсан өдөр

Хүүхэд:

1. Амьдрах
2. Хөгжих
3. Оролцох
4. Хамгаалуулах үндсэн эрхтэй.

Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхэд дээрэлхүүлж, хүүхэд өлсөж, даарч, эрсдэлд байвал томчууд бид бүгд анхаарал хандуулах үүрэгтэй.

ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАН ЭРХИЙГ ЗӨРЧИХ:

Бие махбодын хувьд үл хайхрах:

Анхан шатны хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, амьдрах эрүүл орчноор дутаах, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зүй зохисгүй үйлдэл үзүүлэх, хүч дорой байдлыг ашиглан гар хүрэх цохиж зодох. Аав ээж өөрийн стресс бухимдлаа тэдэнд гаргах.

Эрүүл мэндийн хувьд үл хайхрах:

Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хувьд хөгжлийн хоцрогдол илэрч байгаа эсэхэд санаа тавихгүй, биеийн зовуурийг анхаарч тоохгүй байх, эмч зөвлөхийн зааваргүй дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх, эмчилгээ хийж турших.

Сэтгэл санааны хувьд үл хайхрах:

Хүүхэдтэй хөндий харилцах, ярилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хэн нэгтэй адилтгаж жиших, хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх басамжилсан үг хэллэг хэрэглэх, олны дэргэд тоглоом доог тохуу хийх, айлган сүрдүүлэх

Боловсролын хувьд үл хайхрах:

Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах.

Ганцаардуулан үл хайрхах:

Бага насны хүүхдийг гэрт ганцааранг нь цоожлон үлдээх, харанхуй өрөөнд суулгаж айлгах, хашраах, тоглоомын талбайд харгалзах хүнгүй гаргах, найз нөхөдтэйгөө уулзах тоглохыг хориглох, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг хүүхдээр нь харуулж үлдээх, хүүхэд нэг бүрт тухайлан цаг гаргаж харилцахгүй байх.

Эх сурвалж: "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.