
Энэ баасан гарагт ОХУ болон Украины эрх баригчид Украины Хар тэнгис дэх боомтуудыг нээх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр үр тарианы экспорт хэвийн явагдаж, ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор олон улсад үүссэн хүнсний хомстлын асуудал бага ч болов шийдэгдэнэ хэмээн Туркийн Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээлжээ.
Хүнсний хамгийн том экспортлогч болох Украин болон ОХУ Туркийн Ерөнхийлөгчийн тамгийн газраас гаргасан дээрх мэдэгдэл ямар нэг хариу өгөөгүй байна.
Нөгөөтээгүүр өнгөрсөн пүрэв гарагийн орой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины Хар тэнгис дэх боомтууд удахгүй нээгдэх талаар дурдсан байна. ОХУ Украин руу довтолсноос хойш Украины Хар тэнгис дэх боомтуудын үйл ажиллагаа зогсож, үр тарины экспорт огцом буурч, дэлхий даяар үр тариа, улаан буудайн үнэ нэмэгдсэн билээ.
НҮБ болон Турк улс сүүлийн хоёр сарын турш Украины Хар тэнгис дэх боомтуудын үйл ажиллагааг эхлүүлж, үр тариа, бордооны экспортыг сэргээх багц гэрээ хэлэлцээр боловсруулсан юм.
Москва дэлхий дахинд хүнсний хомстолд үүссэн явдалд буруугүй, харин барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээнээс болж Оросын хүнс болон бордооны экспорт удааширсан, Украины арми Хар тэнгис дэх боомтуудынхаа ойролцоо тэсрэх бөмбөгнүүд байршуулсан зэрэг нь экспорт саатахад нөлөөлсөн гэжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.