“Аваргуудын лиг” эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2014-2015 оны улирал үргэлжилж байна. Энэ сарын 25, 26-ны шөнө тавдугаар тойргийн тоглолтууд болно. Өнөө шөнө 03:45 цагаас ОХУ-ын “ЦСКА”-Италийн “Рома”, Беларусийн “БАТЭ”-Португалын “Порту”, Францын “ПСЖ”-Голландын “Аякс”, Германы “Шальке 04”-Английн “Челси”, Киприйн “АПОЭЛ”-Испанийн “Барселона”, Украйны “Шахтёр”-Испанийн “Атлетик”, Английн “Манчестер Сити”-Германы “Бавари Мюнхен”, Португалын “Спортинг”-Словакийн “Марибор” багууд оноолт таарсан. Харин маргааш шөнө ОХУ-ын “Зенит”-Португалын “Бенфика”, Испанийн “Атлетико Мадрид”-Грекийн “Олимпиакос”, Шведийн “Мальмё”-Италийн “Ювентус”, Швейцарийн “Базель”-Испанийн “Реал Мадрид”, Германы “Байер Ливеркузен”-Францын “Монако”, Белгийн “Андерлехт”-Туркийн “Галатасарай”, Болгарын “Лундогорт”-Английн “Ливерпуль”, Германы “Боруссия Дортмунд”-Английн “Арсенал” багууд тоглох юм.

Эхний дөрвөн тойргийн дараах байдлаар Германы “Бавар Мюнхен”, “Боруссия Дортмунд”, Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Францын “ПСЖ”, Португалын “Порту” багууд хасагдах шатны эрхээд аваад байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.