“Нэг хүн нэг өрөө” зарчмыг хатуу баримталж, коридорт камер суурилуулан хянана

Twitter Print
2020 оны 12-р сар 14-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3,300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.

Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан 12 дугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг, Франкфурт чиглэлд хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. 2020 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1,301 хүн тусгаарлах байранд байна. 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан.

Цаашид "Нэг хүн-Нэг өрөө" зарчмыг хатуу баримталж, зочид буудлын коридорт камер суурилуулан хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгохоор болжээ.

Эх сурвалж: Засгийн газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.