ДХИС ослоор амиа алдсан ажилтнуудынхаа ар гэрт эмгэнэл илэрхийллээ

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ чин шударгаар нэр төртэй биелүүлж ирсэн бидний журмын нөхөд Хангалт үйлчилгэний газрын Хангалтын албаны технологич, хүний хангалт хариуцсан инженер, дэслэгч С.Ууганбаатар, Авто техникийн албаны багш-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Тэмүүжин, Барилга-засварын албаны ажилтан Б.Бямбасүрэн, Г.Алтансүх, С.Зоригоо, Хангалтын албаны ажилтан Д.Цэрэнжаргал нар нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Та бүхэн эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, хилийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах, гамшигтай тэмцэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн манай тэргүүний алба хаагч, ажилтнууд байлаа. Та бүхний эгэл даруу хүнлэг сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, шударга нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно. Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.