
ҮСИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАЯ ГЭВЭЛ ЗӨВ ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ
Монгол орны хувьд цаг уурын онцлог, хүмүүсийн амьдралын хэвшлээс хамааран монгол хүний биед тохирсон хооллох дэг жаяг эртнээс байсаар ирсэн. Энэ нь орчин үед алдагдсан гэхэд буруудахгүй. Зохисгүй хооллолт нь хоол тэжээлийн дутагдлаас ч илүү хор уршгийг дагуулдаг.
Амтлаг давслаг хоол хүнсийг удаан хугацаагаар хэрэглэвэл хүний биед халуун суурьтай өвчнүүд бий болж удсанаар цус өтгөрөх, цусны халуун, шар усны халуун үүсдэг. Энэ нь үесийн угийг илжрүүлж үс хугарч, халцарч унах шалтгаан болдог. Шим тэжээл дутсанаар ясны шим тэжээл барагдаж үс хугарах нь ч бий.
Мөн хоолоо сойх нь үс уналтын нэг шалтгаан. Ялангуяа бага насны хүүхдүүд хоолоо сойх нь тэдний үс хуурайшиж, унах гол нөхцөл болж байна. Бага насны хүүхдүүд ид боловсорч байх үедээ хоолоо сойсноор хэрэгцээт эрдэс бодисоо авч чадахаа болино.
Ийнхүү ходоодонд шим тэжээлийг өгөхгүй байснаас шалтгаалан биеийн тамир доройтож, үс, хумс, арьсны өнгө алдагддаг.
Манбадацан эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.185.208) 2021-03-15 18:09Сайхан мэдээ байна.
Хариулах