
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард 74-70 СЭА улсын дугаартай "Тоёота Креста” маркийн машин согтуугаар жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан юм.
Уг хэргийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх хэлэлцэж, түүнд гурван жил нэг сар хорих ял оноожээ. Тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр Давж заалдах шатны IX шүүх уг хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.