
Өнөөдөр NBA-ийн талбайд долоон тоглолт болсноос “Лос Анжелес Клипперс”-“Шарлотте Хорнетс” 113:92, “Клевлэнд Кавалейрс”-“Орлэндо Мэжик” 106:74, “Портлэнд Блэзерс”-“Филадельфи 76” 114:104, “Торонто Рэпторс”-“Финикс Санс” 104:100, “Хьюстон Рокетс”-“Нью Йорк Никс” 91:86, “Индиана Пэйзерс”-“Даллас Маверикс” 111:100, “Чикаго Буллз”-“Юта Жаз” 97:95-аар тус тус хожсон байна. Энэ улиралд аварга болох багийн тоонд нэрлэгдэж буй “Клевлэнд”-ын их гурвал хөгжөөн дэмжигчдээ олон удаа гомдоосон.
13 тоглолт хийхдээ 5 хожиж, 7 хожигдоод байсан Л.Жеймс, К.Лав, К.Ирвинг нар өнөөдөр бүсийнхээ даруухан багийг талбай дээрээ 106:74-өөр жожиж, ойлголцож эхэлж байгаагаа харуулсан юм. Энэ өдөр Л.Жеймс 29 оноо, 11 оновчтой дамжуулалт, А.Варежо 14 оноо, К.Ирвинг, К.Лав 12 оноо, Т.Томпстон 9 оноо, 11 удаа самбараас бөмбөг авчээ. Харин зочин багаас В.Оладипо 22 оноо, Н.Вичевич 18 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан ч бусад тоглогчид нь хангалтгүй байлаа.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505