Дампуурч сүйрчихсэн газар Монгол Улс биш ээ

Twitter Print
2015 оны 10-р сар 29-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед энд тэнд бичлэг уншихаар л Монгол дампуу, тэнэгүүдийн орон, бидэн шиг гуйлгачид байхгүй, ийм улсад амьдрахгүй, удахгүй урд айлынхаа харъяат болно... бла бла бла, энээ тэрээ гэсэн ХЭТ ГУТРАНГИ үзэл давамгайлсан байгаа харагдах болжээ.

Тэгээд би бодлоо. Энэ одоо ёстой гадаад дотоодгүй тэнээд, гахай шувууны мах идээд дээр нь бас дан тансаг газруудаар нь амьдарч байгаад ирсэн хүн байх даа гэж сэтгэж байна. Гэтэл ачир дээрээ бол эх орноосоо ч бараг гарч үзээгүй сайндаа л ээж, аавынхаа буянаар юмуу өнөө муулаад байгаа эх орныхоо буянаар нэг хөгжилтэй улсад оччихоод тэднийг өнгөн талаас нь харан амьдарч байгаа этгээдүүд л олонхи нь байгаа шүү дээ. Барьсан ч болж байна. Миний хувьд тийм ч олон улсаар явчихсан хүн биш л дээ. Тэгэхдээ ямар ч байсан 10 гаруй орноор ажил, амьдарлын шаардлагаар явж л байсан хүн.

Нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн тул мэдээж мэргэжлийн онцлогоос болоод дандаа л тухайн айлын "асуудалтай" ажилладаг хүмүүстэй уулзаж, асуудалтай юмуу асуудлыг шийдэх гэж байгаа, асуудлыг шийдсэн байгаа газраар явдаг байлаа. Мэдээж зарим газар нь амарч зугаалж, эрдэм номонд шамдаж бас тэр гял цал, алдаагүй сайханг нь харж, мэдэрч л байсан. Мэдээж эх орноо 2 удаа бүтэн тойрсноо энд дурдахгүй бол бас хэн нэг нь орж ирээд дотоодоо үзээгүй байж гээд загнах байх.

Тиймээс би өнөөдөр Монголоос дампуу, сөнөцөн газруудын талаар болон нөгөө гял цал болсон магтан сайшаагаад байгаа нийгэмд нь байдаг "асуудлуудын" талаар бичихээр шийдлээ. Та бүхэн уншиж үзээд өөр, өөрийнхөөрөө тунгаана буй за. Өмнө нь нэг анхааруулах зүйл байна. Би өнөөдрийн улс төрийн талаар яриагүй гэдгийг анхаараарай. Төр засгийн шийдвэр буруу байх аваас бид ч доор бичих нөхөдтэй адил болж, тэдний алдааг давтах магадлалтай гэдгийг ойлгож байгаа шүү.

Зиак эхлээд манайхаас хөгжлөөр дорой улсуудын талаар бичнээ. Нэг удаа хорих ангийн төсөл хэрэгжүүлж байх үедээ. Киргиз гээч улсад очих боломж олдлоо. Мөн л тэндхийн хорих дээр төсөл хэрэгжүүлдэг болон ер нь ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг байгууллагуудтай танилцах ажлаар 14 хоног Бишкект /урьд нь Фрүнз байсан/ амьдрав. Манайхыг бодвол олон хүн амтай улс л даа. Тэгэхдээ манай хажууд бол үнэн дампуу. Бүх юмаа Хятадаас авдагаараа адил боловч тэр юмных нь үнэ манайхаас ч үнэтэй. Тэнд нэг л хямдхан зүйл байгаа.

Тэр нь архи. Тиймдээ ч манай өвгөнтийн хөндий шиг газар хэд хэдэн гудамжаараа байдаг. Биеэ үнэлэгчид нь бараг л зөвшөөрөгдсөн мэт асар том тойрог замын дагуу 2-6-лаа нийлээд ил цагаан зогсож байдаг газар. Төсвийн байгууллагын ажилчдых нь дундаж цалин тухайн үедээ /2006/ 30$ байсан. Тэгэхээр хүн яаж амьдрах вэ дээ. Гар утас бол хэдхэн баячуудын гангараа шүү дээ. Тиймээс ч намайг наашаа явсны дараа нэг их удалгүй ямар нэг өнгөтэй хувьсгал гарсан. Бишкекийн саарал, цагаан хоёрхон өнгө хосолсон тэр гудамжинд тийм айхтар юм болох дохио ч үгүй байсан. Энэ нь нийтийн бус бүлэглэлийн тэмцэл гэдгийг нь харуулдаг. Тэглээ гээд амжилт олоогүй нэг дарангуйлагчийг нөгөөгөөр солиод ахиад л хувьсгал хийсэн. Иймэрхүү л айл манай баруухан талд оршиж байна.

Зиа Филиппиний тухай бол та бүхэн миний вэб дээрээс өмнө нь хэд хэдэн удаа уншиж байсан байхаа. Испанийн колони байх үедээ боловсрол эзэмшсэн томоохон баячуудынхаа дарлалд орсон улс гэж ойлгож болно. Өндөр байшин, үнэтэй машин, тансаг ресторан, цэнгээний газрууд бүгд байгаа. Тэгэхдээ миний л дам сонссоноор энэ бүхэн 10-хан гэр бүлийн л харъяанд байдаг юм гэсэн. Ихэнхи хүмүүс нь нар, сар гэрэлтсэн овоохойд /манайд тийм юманд амьдарвал хөлдөж үхнэ л дээ/ амьдардаг бөгөөд би тиймэрхүү л нэг айлд нь ороход өөрсдийгөө ДУНДАЖ хэмээн тодорхойлж байсан нь сэтгэл өвтгөж байсан юм.

Хэт холоос бас цаг агаарын болон соёлын асар зөрүүтэй айлаас жишээ аваад байх шиг санагдаж байна уу? Тэгвэл ойртоод нэг жишээ авчихая. Та бүхэн манай хойд хилийн авто замын сүлжээ гардаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг мэднэ дээ. Энэ бол жижиг Монголын жижигхээн захын суурин. Тэгэхдээ бас л хөгжчихсөн газар. Хүмүүс нь цэвэрхэн, үйлчилгээ нь чамлахааргүй, мэдээж ардчилсан монголын ардчилсан тосгон.

Зиа энэ газарт бас нэг судалгааны ажилтай оччихсон байж байгаад сонирхолын дагуу Хиагт хотыг зорьлоо. Жанжин сүх маань хувьсгалын үйлсээ эндээс эхлэсэн, Жанжны нэрэмжит гудамжтай гээд л өчнөөн түүх мэддэг тул гоё л юм бодоод очсон. Энэ бол их оросын захын "хот" шүү дээ. Тэгтэл яг л социализмын үед нь царцаачихсан юм шиг тийм газар байж билээ. Хүмүүс нь дарапан пальто, дамбаалаараа жигдирчихсэн. Цайны газар, дэлгүүрийн үйлчилгээ нь ч яг л тэр үеийг санагдуулам авбал ав байвал бай гэсэн шинжтэй хямсгар, хайнга царайтай. Эмнэлгээр нь орсон чинь Эхо аппаратнаас өөр тоног төхөөрөмж гэчих юмгүй, Монголоос ирсэн судлаачдыг сэжиглэсэн КГБ-ийн харьцаатай ийм л нөхөд байсан. Ерөнхийдөө "ах" нар тэднийг цөллөгт нь царцаачихсан байсан.

Одоо жаахан хөгжилтэй орнуудаар явсан тухайгаа хальт яриад өндөрлөхгүй бол үг олон болоод үхэр холдоод явцан байна. Очиж эргүүлэхээс. Австрали улс Англичууд өөрсдийн хөгжлийн үед гарсан алдааг гаргахгүйгээр төгс хөгжүүлсэн орон гэдэг. Үнэхээр газрын диваажин мөн гэлтэй. Шотландчуудыг англичууд нь "хөдөөнийхөн" гэх боловч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор ордог л айл, мэдээж Англи болон бусад европын орнууд мөн л адил эх орноо муулагчдын мөрөөдлийн ертөнц байх.

Энэ айлуудад сайн сайхан зүйлс их байх боловч утга замбараагүй цагаачлал, хар тамхи, гэмт хэргийн бүлэглэл /мафи/, ДОХ, садар самууны бизнес, хэт хөгжлөөс болсон идэвхгүйжил, технологид тулгуурласан гэмт хэрэг, өсвөр үеийнхний хүмүүжлийн доголдол гэх мэт манайд тэр бүр асуудал болоогүй байгаа /энэ нь удаан үргэлжлээсэй/ зүйлс асуудал болчихоод байж байдаг юм.

Гэр оронтой мөртлөө өөрийн хүслээр метронд эвхрэлдэн хэвтэгч, юу харж байгаа нь мэдэгдэхгүй хүүхэн хараа нь томорчихоод гудамжинд хүн амьтанг ч анхаарахгүй мөргөн мөрлөн явах хар тамхичин, "би ДОХ-той" гэсэн пайз зүүгээд гудамжинд сууж байгаа залуу бүсгүй, эцэг эхээ өрөөндөө орохыг хориглоод хичээлдээ ч явалгүй "рокдож" суух өсвөр үеийнхэн манайд одоохондоо "асуудал" болчихоогүй байна. Болохыг үгүйсгэхгүйг дээр анхааруулсан.

Тэд энийгээ шийдэх үед бид энэнтэй учирч болох ч тойрч гарч бас болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд "Бурхан багшийг тосгонуудаар даяанчилж явахад нэгэн бүсгүй угтаж ирээд уйлан хайлан "миний 18 настай цэл залуу охин маань өнгөрчихлөө. Та амь оруулж өгөөч. Түүнд ямарч гэм байхгүй цэвэр, ариун шүү дээ" гэжээ. Бурхан багш эмэгтэйн үгийг сонсож дуусаад нэг аяга өгөн "Та нэг ч хүн нь талийгаач болоогүй айлаас аяга будаа гуйгаад ир. Би охиныг чинь амьдруулж өгөе" гэж. Буддаг тосгонд байх 3 хоногийн хугацаанд хүүхэн бүх айлаар орсон боловч нэг ч тийм айл олдсонгүй. Хүүхэн зовлон надад ганц биш гэдгийг ойлгожээ."

Ийм л байдаг шүү дээ. Тиймээс төрсөн эх орноо битгий муулж бай. Үнэхээр энд амьдарч чадахгүй бол тэр сайхан гадаадруугаа явах нь нээлттэй шүү дээ. Тийшээгээ яв. Харин яаж эх орноо энэ байдлаас нь гаргах вэ? Би өөрөө үүний төлөө юу хийж чадах вэ? гэдэг талаас нь харж байвал ямар вэ? Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.

Миний эх орон бусдаас хавьгүй хурдан хөгжиж байгаа. Онгоцон дотор нь яваа бид яаж онгоцныхоо хурдыг мэдэхэв дээ.

Нийтлэлч Анжигай

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗЗ

      (202.9.40.226) 2016-03-27 00:18
      • 0
      • 0

      МОНГОЛЧУУДЫН БҮДҮҮЛЭГ ХАРЬЦААНЫ АСУУДАЛ ИХ ЗОВЛОНТОЙ БОЛОХООС БИШ БУСДААР ЗОВООД БАЙГАА ЮМ АЛГАА

      Хариулах

    • Зочин

      (182.160.38.163) 2015-10-29 10:44
      • 0
      • 0

      УГ НЬ МОНГОЛЧУУД БИД Л ӨӨР ӨӨРСДИЙНХӨӨ ЧАДАХ ХЭМЖЭЭГЭЭР МОНГОЛ ОРОНДОО ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ЁСТОЙ. ГЭТЭЛ ХЭДЭН НОГООНЫ ТӨЛӨӨ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДАД БООЛЫН ХӨДӨЛМӨР ХИЙЖ БАЙГААГАА ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЭД БОДЧИХСОН ХҮМҮҮС НАСНЫ ЭЦЭСТ ЯСАА ТАВИХААР ИРЭХДЭЭ БИДНИЙГ ЯМАР САЙХАН ОРОНД АМЬДАРЧ БАЙГААГ ХАРАХ ЦАГ ИРНЭЭ.

      Хариулах

    • Зочин

      (202.70.38.118) 2014-11-26 09:50
      • 0
      • 0

      Үнэхээр тийм шүү. Өнгөн талаас нь харвал гялгар улс орнууд олон байгаа. Улс орон маань харин цул чанар гэж би боддог. Гялгар уут, савхи хоёр шиг л ялгаатай. Нэгэн ухаантан "Миний аяга жижигхэн. Гэхдээ л би өөрийнхөө аягаар ууна." гэсэн байдаг шүү. Бодох л зүйл.

      Хариулах

    • unen yum bichjee bayar hurgiy

      (202.179.31.242) 2014-11-25 15:35
      • 0
      • 1

      zuw l dee bidnees yduu dain dajintai uls zundee bna daa bid jargaltai uls shuu bid baga hudelmorlood bha shigee ih maar ch bna daa zun bol tal zeluud gazarluugaa taraad ybchihdag duraaraa amidarch bgaa humuus shuu dee

      Хариулах