6 сая төгрөгөө дээрэмдүүлжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Иргэд санамсаргүй болгоомжгүй байдлаасаа гэмт хэргийн хохирогч болсоор байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ сарын 20-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн оройны 18:45 цагийн үед БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр, “Оршил” төвийн хойд талд 55 насны орчим эрэгтэй 6 сая төгрөгөө бусдад дээрэмдүүлжээ. Гэмт этгээд хохирогчыг дагаж явж, мөнгийг нь дээрэмдсэн байна. Хохирогч иргэн тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан ч гэмт этгээдийг баривчилж чадалгүй одоогоор эрэн сурвалжилж байна.

Хохирогч нь автобусанд зорчиж явахдаа утсаар хэн нэгэнтэй ярихдаа “Мөнгийг чинь одоо аваад очиж байна” хэмээн ярьсан нь гэмт этгээдүүдэд өгөөш болж, ийнхүү мөнгөө дээрэмдүүлсэн байна. Иймд иргэд их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахдаа аюулгүй байдлыг хангах, эсвэл ганц нэгээрээ орой үдэш явахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Дээрх хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.