Автобус тоормосгүй болсны улмаас осол гарсан хэмээн мэдүүлжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 19-нд 20:24 цагт
Мэдээний зураг,

Хуульзүйн яамны харъяа Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус Улаанбаатар хотын ойролцоо Ар гүнтэд осолдсон. 

Ослын улмаас долоон хүн амиа алдаж, олон тооны багш, ажилтнууд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна.

Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна" хэмээн мэдээллээ. 

Тус сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд байдаг. Тус сургуулийн захирлаар хошууч генерал Ш.Лхачинжав ажилладаг юм байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.94) 2019-10-19 14:45
      • 0
      • 0

      Харамсалтай. Ялангуяа төрийн байгууллагуудын янз бүрийн ойг тухайн байгууллага орчинд тэмдэглэдэг болмоор юм. Нэгдсэн архидалт зохион байгуулахыг хуулиар хориглоочээ ер нь. Тэртэй тэргүй баяр цэнгээн мундах биш.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.14) 2019-10-19 15:29
      • 0
      • 0

      энэ бол албан ажлын дагуу байх битгий юмыг болох бүтэхгүй талаас нь бодож байлдаа гэж хүсье

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.24) 2019-10-19 16:58
      • 0
      • 0

      Зохион байгуулалттайгаар архидаж явсан нь үнэншт.

      Хариулах