800 хятад иргэний компьютерыг эмч нарт өгөхийг Ж.Чинбүрэн хүсжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 29-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан 800 орчим хятад иргэнийг өнгөрсөн оны аравдугаар сард нэр бүхий зочид буудлуудаас баривчилсан байдаг. Улмаар тус хэргийг зохион байгуулсан гэх БНХАУ-ын 15 иргэнд шүүхээс 9-12 жилийн ял оноосон.

Тэгвэл тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан өндөр үзүүлэлт бүхий компьютеруудыг эрүүл мэндийн салбарт олгож өгөхийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байнгын хорооны хуралдааны үеэр хүсжээ. 

Тэрбээр "Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр компьютерын асуудал их байна. Хэдийгээр интернет, шилэн кабелаар холбогдсон байгаа ч компьютерууд маш хуучирчихсан. Тийм учраас нэг хэсэг сүр дуулиантайгаар баривчлаад байсан 800 хятадаас хурааж авсан компьютеруудыг эрүүл мэндийн салбарт өгөх боломж бий юу" гэв. Түүний дээрх хүсэлтэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тагнуулын Ерөнхий газраас асууж өгье" гэж мэдэгджээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.