В.Путин тэтгэвэртээ сууна гэв үү…

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 08:06 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний “Итар-Тасс” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлага энэ сарын 23-нд онлайн болон бусад мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тэрбээр энэ ярилцагынхаа дундуур тэтгэвэртээ гарах төлөвлөгөөгөө олон нийтэд зарласан байна. В.Путиний өөрийнх нь төлөвлөж буйгаар 2024 онд тэтгэвэртэй суух аж. Мөн Оросын хуульд зааснаар түүний Ерөнхийлөгчөөр ажиллах эрх дуусгавар болох юм. “Итар-Тасс”-ын мэдээлснээр ноён В.Путин дээрх хугацаанаас цааш Ерөнхийлөгчөөр ажиллах нь ОХУ-д хортой гэх тайлбарыг өгчээ. Өдгөө 62 настай тэрбээр анх 2000 онд Ерөнхийлөгчийн суудалд сууж байлаа. Түүний төлөвлөж буйгаар дэлхийн хамгийн хатуу ширүүн, шийдэмгий удирдагчдын нэг дахин 10 жил улс төрийн амьдралд идэвхтэй оролцоно гэсэн үг юм. 

Харин 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь тухайн үеийн Орос улсын болон өөрийн байдлыг харгалзан үзэж байж шийдвэрлэнэ гэжээ. Түүний ярилцлагын гол сэдэв өөрийнх нь засаглалыг эсэргүүцэгч гадаад, дотоодын хүчин зүйлсийн эсрэг хэрхэн ажриллах, тэднийг юу гэж үзэж буйгаа тайлбарлахад чиглэсэн байна. Украйнаас болж, Оросын хувь хувь, бизнесийнхэнд баруунаас хориг тавьсан нь В.Путиний хамтрагчдыг шийтгэхээс гадна нийгмийг хоёр хувааж, элит, энгийн хүмүүс болгон хагаралдуулах гэсэн гадны бүтэлгүй оролдлого гэж тодорхойлоод өөрийг нь байгаа цагт ард түмэн нь талцахгүй гэдгийг батлан хэлжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.