Мөрийтэй тоглосон эрхмүүдэд эрүү үүсгэжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Зоригт бизнесменүүдтэй нийлж “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан хэрэг гарсан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрөө мөрийтэй тоглоогүй гэх тайлбарыг өгч байгаа. Тэгвэл баттай эх сурвалж эрхэм гишүүн Д.Зоригтыг “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт тоглож байгаад баригдсан гэх мэдээллийг өгч байгаа юм.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гаригт "Вояж" зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?

-"Вояж" зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан. Цагдаагийн байгууллага шалгаж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243-т зааснаар мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.

-Мөрийтэй тоглосон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт мөн нөлөө бүхий эрхмүүд байсан гэж байгаа?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шаардлагатай гэвэл прокурорын байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.